Умайн хүзүүний хорт хавдраар жилд 160 эмэгтэй амиа алддаг

Умайн хүзүүний хавдар нь хорт хавдрын өвчлөлийн 9 хувийг эзэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 400 орчим хүн умайн хүзүүний хавдараар оношлогдож, 160 эмэгтэй уг хавдрын улмаас нас барж байна.

Эмэгтэйчүүдэд тохиолдож буй хорт хавдрын эхэнд элэгний хорт хавдар, хоёрт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Уг өвчин 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50-аас дээш насныхан 75 хувь, 70-аас дээш насныхан 65 хувийн эрсдэлтэй юм.

Бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын хоёрдугаар үед эвгүй үнэр үүсэх зэргээр илэрдэг байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн