Зургаан жилийн дараа ээлжит товоо зарлаад буй Нийслэлийн МАН-ын хорооны хурал угтсан шахалт, шаардлага, эсэргүүцэл ид өрнөж байна. Энэ дундаас одоогоор хамгийн хүчтэй акц нь дөрвөн дүүргийн намын хорооны даргын гарын үсэгтэй МАН-ын Хяналтын хороонд хаягласан өргөх бичиг гэж болно.

Ирэх сарын 7-нд товлогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталжээ. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн нь Баянгол, Баянзүрх, Сонгино­хайр­хан, Налайх дүүргийн намын хорооны дарга нарын эсэргүүцэлтэй тулгарч, өдгөө Хяналтын хороонд “Тайлбар хүсэх бичиг”-ээр очоод байгаа аж. Тэд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа шалтгаанаа ингэж тайлбарлажээ.

Нэгдүгээрт, хурлын 305 төлөөлөгчийн 69-г квотоор сонгох нь намын үндсэн дүрэмд заасан аймаг, нийслэлийн намын Бага хурал нь НАШБ-аас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Дүрмээр 305-ууланг нь сонгох ёстой. Хоёрдугаарт, МАН-ын үндсэн дүрэмд аймаг, нийслэлийн намын хорооны Бага хуралд квотоор төлөөлөгч оролцуулна гэсэн зохи­цуу­лалт байх­гүй. Гэ­тэл квотоор орж ирэх 69 тө­лөө­лөгчийн дунд М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй тэр­гүү­тэй хүмүүс орж ирнэ гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс дүүргүүдийн на­мын хороод болон хотын 1000 гаруй үүрийнхэн эсэргүүцэж ийм бичгийг МАН-ын Хяналтын зөвлөл, нийслэлийн МАН-ын хороонд хүргүүлээд байгаа юм.

Улмаар Хангарьд ордны үүдэнд монгол гэр барьж өлсгөлөн зарлах зөвшөөрлийг холбогдох байгуулагуудаас хүсч эхэлсэн байна.Нөгөөтэйгүүр 2018 оны статистик тоогоор 32 мянга орчим намын гишүүний нэг хүрэхгүй төлөөллийг Нийслэлийн намын Бага хуралд оролцуулахаар шийдвэрлэж байгаа нь намын олон мянган гишүүдийн хүсэл, зоригийг илэрхийлсэн хурал болно гэдэгт эргэлзэж байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн энэ шийдвэр нь МАН-ын гишүүдийн нам бус дарга нарын нам болсныг батлан харуулж байна гэж албан бичигтээ дурджээ.

Иймд намын дүрмийг үндэслэн НАШБ-аас сонгох гэдгийг нэг мөр ойлгон хэрэглэх тайлбар гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Дөрвөн дүүргийн намын хорооны дарга нарын гарын үсэгтэй бичигт “УИХ, орон нутгийн сонгуулиас хойш намын нэр хүнд иргэдийн дунд таагүй байгааг намын гишүүд дэмжигчид шүүмжилж байна. Нийслэлийн МАН-ын хороо нь дүрмийн бус намын даргыг үүрэг гүйцэтгэгчтэйгээр найман сар болж байгаа нь намын ажил зохих түвшинд явагдахгүй байна” гэдгийг ч тодотгосон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

4 thoughts on “М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Сандуй нар Нийслэлийн МАН-ын хуралд квотоор орох уу?”
  1. Mongol n 3 tom gazriin naimaachid. Sundui ter hahuuliar baisan baar shop oo ooriin zardlaar buulgaad nugelee baga ch gesen namanchilaarai, shoron oroh odor chini, nugelee uureh tsag chini irj baigaa shuu.

  2. УЛААНБААТАР ХОТЫН ГАЗРЫГ ЭНЭ ГУРАВ ЗАРЖ ИДСЭН ЭНЭ ГУРАВ ЗАРСАН ГАЗРЫНХАА АХУУЛААР ШОРОНД ОРОХГҮЙ БАЙЦААГДАХГҮЙ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЗОЛИОС ХИЙЖ ӨНӨӨГ ХҮРТЭЛ АМЬДАРЧ БАЙНА ИЛ ТОД БАЙХАД МОНГОЛЫН ШҮҮХ ЦАГДАА ЯМАР ШУДАРГА БИШ ЮМ ЖИРИЙН ИРГЭД 0.7 ГА ГАЗРАА АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. УЛААНБААТАРЫН ХУУЛЬ БУС ГАЗАР ОЛГОЛТ ТҮҮНИЙ ХЭЭЛ АХУУЛЫГ ЭНЭ ХҮМҮҮС ХИЙСЭН

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн