Өөрийгөө хэтэрхий урт насаллаа гэж сайн дураараа хорвоог орхижээ

2018-05-11 10:06
horvoo

Австралийн эрдэмтэн 104 настай Дэвид Гүүдэл өөрийгөө хэтэрхий олон жил амьдарсан хэмээн үзэж, эвтанази буюу эмнэлэгийн аргаар амиа егүүтгэхээр болжээ. Энэ тухай гэр бүлдээ энэ сарын эхээр мэдэгдэж, салах ёс гүйцэтгэсэн байна. Ингээд Швейцарийг зорьсон аж.

Австралид “эвтанази”-г хүлээн зөвшөөрдөггүй тул ийнхүү тус улс руу зорчих болсон байна. Швейцарийн Базель хот дахь “Life Cycle” эмнэлэгийн эмч нар эрдэмтний сүүлчийн хүслийг биелүүлсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.