БНСУ-ын Монгол дахь ЭСЯ-нд өдөрт 900 гаруй иргэн виз мэдүүлж байгааг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Тус улсыг зорих хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн нь виз мэдүүлэх шаардлагад өөрчлөлт оруулж хөнгөвчилсөн, иргэдийн амьжиргааны төвшинтэй холбоотой гэж тайлбарлаж буй.
Өмнөд Солонгост зорчих хүсэлтэй иргэдийн визийн материалыг “Passport Express International”, Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг,”Hang-Mong Law”, “Chinggis Journey”, “Mongol Namshin”, “GH&F”, “Mongol News” The Korean As-sociation in Mongolia (TECKM) гэсэн төлөөлөн гүйцэтгэх найман байгууллага хүлээн авч байгаа аж. Мөн үүнийг дагаад хуурамчаар виз мэдүүлэх хүмүүсийн тоо бас олширсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газар болон БНСУ-ын ЭСЯ-наас анхаарч, арга хэмжээ авахаар болжээ.