Хулгайчид боломж бүү олго

2018-05-09 15:011min0
hulgaich nowsh

Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт 14 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 73.9 хувь нь нийслэлд, үүнээс 48 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Иймд Цагдаагийн ерөнхий газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж дараах энгийн зөвлөмжийг мөрдлөг болгохыг ард, иргэдэд сануулж байна.

Үүнд:

-Орон байраа удаан хугацаагаар орхиж явах тохиолдолд цонх, хаалганы цоож бэхэлгээгээ шалган, хөрш айлдаа мэдэгдэн захиж үлдээх

-Иргэд олноор цугларсан зах худалдааны төв, банк, санхүүгийн байгууллага, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө, гар утас, үнэт эд зүйлсээ найдвартай цүнх халаасандаа хийж, сонор сэрэмжтэй явах

-Автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх, эд зүйл орхихгүй байх

Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй