Таван жилийн хугацаанд 18 мянга гаруй гэр бүл салж, 13.400 хүүхэд өнчрөв
2018-05-09 09:24

Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж мэргэжлийн сэтгэл судлаачид болон албаныхан үздэг. Үүний үр дагавар нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай.
Хариуцлагаа ухамсарлаж, үүргээ мэдэхгүйгээс болж өнөөдөр гэр бүл салалтын хар гайгаар өчнөөн хүүхэд хагас өнчирч, эцгийн, эхийн хайрыг мэдэхгүй өсч байгаа нь харамсалтай хэрэг юм. Тухайлбал, сүүлийн таван жилд 18 мянга гаруй гэр бүл салж, 13.400 хүүхэд өнчирчээ. Салалтын шалтгаан нөхцөл нь амьдралын хэв маяг, нийгмийн байгаа байдал, ажилгүйдэл, архидалт, араар тавилт буюу хууралт гэх мэт шалтгаануудаас болж гэр бүлээ салгажээ.