Сүхбаатар дүүргийн нутаг 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшинд нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартсан байдалтай амиа алдсан байна. Өчигдөр өглөө 10:12 цагт онцгой байдлын албанд байшин шатаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу галыг унтраахаар очиход иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад галд алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарсан ажээ.
1 comment
yamar ch utgagui yum bichdegee bolioch ee. 6 nastai huu ni gadaa tsaas shataagaad suuj baihad, gert ni bsn 4 hun bas gertee suusaar bdg shatsan hereg uu, itgehgui bna, logikiin hubid aldaatai medeelel bna