Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин болон жүжигчин Г.Ундармаа тэргүүтэй урлагийн хэдэн бүсгүйчүүд хамтран шинэ уран бүтээл дээр ажиллажээ. Энэ бол “Ангарагаас ирсэн эмэгтэй” нэртэй модерн драмын жүжиг. Энэ сарын 4-ны өдөр АСЕМ VILLA-д зөвхөн эмэгтэйчүүд халуун дарс шимж, хамаг сэтгэлээ тайчин, өөр өөрийн эрчүүдийн тухай шивнээ яриа өрнүүлсэн юм.
Энэ талаар жүжгийн зохиолч Р.Эмүжин хэлэхдээ “..Нууц амраг, эхнэр хоёрын хэн нь илүү хүчтэйг үзэх гээ юм биз дээ?
…Хүүхнүүдийн аз жаргалыг эрчүүдийн зүрхэнд үйлдвэрлэдэг юм уу?
…Чиний анхны залуу хэн бэ?
…Би бүдүүн, бүдүүн, бүдүүн…тэгээд яадгийн…
…Та хоёр гардуулчихсан юм уу?
Ангирмаа, Ариунаа Сүри, Ундармаа, Баясгалан, Идэрмаа, Эмүжин…
Зэвүүн хүүхнүүд зэвүүн нэгдэж, зэвүүн яриа өрнүүлжээ. Эмэгтэй хүн бүр ганцхан мөчийн өмнө Ангарагаас ирсэн мэт гэнэн, бас хүчтэй, тэгээд дээр нь сул дорой байдаг. Гэвч тэдний уйлах, инээх, хайрлан дурлах, хатуурхан гомдох шалтгаан нь яг адилхан өнөөх л эрчүүд…хэчнээн завгүй байсан ч ярилцаж амждаг сэдэв нь бас л эрчүүд. Эрчүүдийн тухай яриа болгоны цаана ямар нууцууд байдаг вэ? Эмэгтэй хүн бүрт нэг л өдөр ирдэг амьдрал, хайр, хагацал, нулимс, аз жаргал… адилхан л энэ бүхнийг туулж яваа зүрх, үүрч яваа сэтгэл…”Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжиг энэ хаврын хайрын шуургыг авчирч байна. Дурласан, дурлуулсан, хайрласан, хайрлуулсан, болзсон, болзоонд уригдсан…эсвэл энэ бүхнийг хүлээж байгаа хэн бүхэнд зориулав. тавдугаар сарын 4-нд болзож, . Өөр өөрийн чинь эмэгтэйчүүд юу бодож, юунд шаналж, юунд эмзэглэж, чухам юунд дурлаж явдгийг залуус ч бас тагнуулдаарай” хэмээсэн байна.