Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямаа болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын дарга  Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татаагүй эрх чөлөөтэй албан үүргээ гүйцэтгэж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард тэднийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан юм. Харин тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан дээрх мэдээллийг өчигдөр өглөө.

Тэрбээр “Бид өнөөдөр АТГ-ын хугацаа нь дууссан Х.Энхжаргал даргын асуудлыг ярих гэж байна. Монголын авлигачдыг хамгаалдаг сүүлчийн найдвар байсан юм уу гэдэг асуудал өрнөж байна. АТГ-ын дарга сайн, муу ажилласан эсхиэс үл хамааран түүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тус газраас өнгөрсөн гуравдугаар сард УБТЗ-ын дарга Жигжиднямаа,  Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Төмөрбаатар нарт яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн гэж мэдээлж байсан ч өнөөдөр энэ хүмүүс эрх чөлөөтэй ажлаа хийж явна. Яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл худлаа байна сэтгүүлчидээ. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсийн дарга Идэрцог “Та нар оролцогч биш” гэсэн. Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаагүй,  гэдгийг хэлсэн. Ингээд хоёр байгууллагын хооронд худлаа хэлж эхэлж б айна.  Үүнээс гадна авлигыг илчилсэн хүнийг зодлоо. Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Төмөрбаатар нь Үйлдвэрчний хороон дарга Төрбатыг эрүүл мэндээр нь хохироосон гээд авлигачдыг өөхшүүлдэг газар болжээ” хэмээлээ.

By updown

10 thoughts on “Р.Жигжиднямаа, Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татсан гэдэг нь худал байсан уу?”
  1. за тэр зодсон гээд байгаа нь худлаа гэсэн шдээ. бичлэг нь явж л байна лээ.

  2. Baasan guai Turbat hudal vnen yarij bga esehiig lavlaj baij olon niited medeelel hiigeech naad hvn chini zoduulaagui hural vimvvlsen um bn le

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн