МУИС-ийн Олон улсын харилцааны магистрын сургалтад ИНЕГ-ын тодорхойлолт бүхий О нь МУИС-ийн захирлын 2015 оны А/275 дугаар тушаалаар элсчээ. Гэтэл оюутан О нь бакалаврын дипломгүй байсан гэнэ. Энэ талаар салбарын яам, хууль хяналтынхан хүртэл хянаж шалгасан байна.
Тодруулбал, хууль зөрчиж магистрын сургалтад оюутан элсүүлсэн талаар АТГ-т нэгэн иргэн мэдээлэл хүргүүлж, гомдол гаргажээ. Иргэний гомдлын мөрөөр АТГ-аас БСШУСЯ-нд 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр 05/4565 тоот албан бичиг илгээсэн байгаа юм.
Харин БСШУС-ын сайдын тушаалаар 2017 оны зургадугаар сарын 5-ны өдрийн МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн удирдамжийг баталжээ.
Энэхүү хяналт шалгалтыг БСШУСЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Б.Доржхуяг, П.Уранчимэг нар хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн нэг болох оюутан О-г элсүүлэн талаар талаар ажлын хэсгийнхэн илтгэх хуудастаа бичжээ. Ингэхдээ тэрээр гадаадад 2011, 2013 онд нисэхийн сургалт ад хамрагдаж төгссөн байна.
Түүнд бичсэнээр “…Оюутан О нь МУИС-ийн захирлын 2015 оны А/275 дугаар тушаалаар Олон харилцааны магистрын сургалтад элсэн орсон байна. О нь гадаадад Нисгэгчийн мэргэжил олгох сургалтанд хамрагдаж 2011 онд төгссөн, 2013 онд мөн гадаада Роккег-50 агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмших сургалтанд хамрагдсан байна. ИНЕГ-аас дээрх хоёр академи нь мэргэжил олгох бакалаврын зэрэгтэй адилтгах хэмжээний сургалт явуулж гэрчилгээг олгодог болох талаар 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 02/г/1173 дугаар албан бичгийг тус сургуульд хүргүүлсэн байна.
Харин дээрх сургалтуудыг бакалаврын боловсролтой дүйцүүлэн магистрын сургалтад элсүүлсэн нь Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “…Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж заасныг зөрчсөн байна.
О нь магистрын сургалтанд элсэн орсноос хойш 1 улирал суралцаж, 4 улирал суралцаагүй байх буюу “МУИС-ийн сургалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.11.12-т “Нэг удаагийн чөлөөний хугацаа 2 хүртэл улирал байж болно. Чөлөө олгох тухай Сургалтын албаны эрхлэгчийн шийдвэрийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Сурагцагчийн суралцах хугацаанд олгох чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна” гэсэн заалтын дагуу үргэлжүүлэн суралцах боломжгүй болсон байна” гэжээ. БСШУСЯ-наас энэ тайлангаа АТГ-т хүргүүлж, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар 2017оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 05/8107 тоот албан бичгээр гомдол гаргасан иргэнд хариу хүргүүлжээ.
Уг хариудаа АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “…Дээрх зөрчилтэй асуудлуудыг дахин гаргуулахгүй байх талаар анхааруулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар МУИС-д албан бичгээр хүргүүлсэн болно” гэсэн байна. Эндээс харахул, ганцхан сарын өмнө МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамын өдөр тутмын сонинд ярьсан “…Төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтад Монголын дөрвөн их сургуулийг Азийн топ 100 сургуульд оруулна гэж баталсан байгаа.
Тэгэхээр хамгийн түрүүнд МУИС-д хамаарна гэж бид үзэж байгаа. Тиймээс 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлахдаа Азийн топ 100 сургуульд багтана хэмээн зорьсон байгаа” гэдэг нь бүтэх болов уу даа гэж бодогдов. Тиймээс МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатараас “…МУИС-ийн босго ийм намхан болчихсон уу” гэж асууя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
7 comments
ENE NOGON MELHI MI OVOGTNI BOGS DOLOGCH
атаархсан матаачийн гомдлоор ажлаа явуулдаг АТГ гэж
ene udriin soninii setguulch yumuu yamar ih aldaatai bichij bna yamar bolobsroltoi humuus setguulch boldog yum boloo ingehed
Энэ бичвэр хүнээс өшөө авах гэсэн муу явуулга байна.
За за МУИС гэж угаасаа дампуурсан……одоогийн удирдлага гэж инээдтэй боловсролгуй хумуус тэгээд ба МУИСийгудирдана гээл чичрээд дайраад байдаг….тэнэг..
Bosgoo endersgeechee, Ulsiin nertei surguuli baij hog tuudeg haashaa yum, tanai surguuliig tegsgeed batalgaatai ajiltai ny hed yum, baahan saaral ajilgui yumnuudad diplom egeed yaj uls hegjih yum
bas l nuguu namiin tomilgoo…. ene hun chin songuuliar hor nairuulaad buun sensaatsi uusgeed baisan nuhur bizdee. yun erdmiin zereg tsol