Зүрхний дуун бол хорвоогийн уянга. Дуунд дуртай Монгол түмэн тэр дундаа хадам талдаа дархлагдан байдаг “Дархан бэр”-үүдийн маань магнайг тэнийлгэсэн нэгэн сайхан уран бүтээл мэндэллээ.
Өнөө цагт хүмүүс дархан бэр гэж юу байдаг талаар сайн мэддэггүй. Ямар ч байсан гурван хүү төрүүлсэн бэрийг дархан бэр гэдгийг мэддэг. Гэвч дархан бэрийг яаж хүндэлдэг, ямар эрх ямбыг эдлүүлдэг байсан талаар мэддэггүй. Нутаг нутагт янз бүрээр авч үздэг. Гурван хүү дараалан төрсөн байхад дархан бэр гэж үзэх нь бий. Зарим нутагт зөвхөн гурван хүү төрүүлсэн бэр дархан бэр болно.
Ингээд “ДАРХАН БЭРИЙН ДУУ” дууны шүлгийг Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч зохиож, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөглөж, Монгол улсын Морин хуурын чуулга найруулан хөгжимдөж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ч.Алтантүлхүүр дуулж амилууллаа.