“Авьяаслаг Монголчууд” шоуны “Алтан Баззер”-ын эзэн Тунгалагтамирыг тун ч яриа хөөрөө сайтай нэгэн гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ.

Дуулахаасаа илүүтэй яриагаараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан тэрбээр тус шоу нэвтрүүлгээс хойш 25-р суваг телевизийн бүтээл “Ар-Өвөрмонголд нэг удаа” нэвтрүүлэгт оролцож үзэгчидтэй дахин уулзаад авсан.

Түүний оролцсон тус нэвтрүүлгийг үзэгчид тун ч шимтэн үзэж байсан бөгөөд энэ удаа тэрээр дахин телевизээр үзэгч олонтой уулзах болжээ. Энэ удаад тэрээр “Монгол-Солонгост нэг удаа” нэвтрүүлэгт оролцож байгаа бөгөөд Солонгост очин тус улсын соёл уламжлалтай танилцаж яваа аж. Түүнийг онгоцны буудалд болон онгоцонд таарсан хүмүүс “Хүүе нөгөө цуйван сэгсэрдэг эгч байна” хэмээн танимхайран түүнийг дэмжиж байдгаа илэрхийлээд авчээ. +3 градустай байсан Солонгост үстэй дээл, булган малгайтай буусан бүсгүй онгоцноос буумагцаа олны хараанд өртөж бяцхан хөглөөд авчээ.

By updown

6 thoughts on “”Алтан Баззер”-ын эзэн Б.Тунгалагтамир Солонгост хөглөж явна”
  1. Ustei deel, bulgan malgaitai ochoo l bz de!!! setguulchid gj helehed gazar avah niitlel bichij bgaarai. 2-n hoorond hunii bugs uhsan iim yum bichheesee ichihgui bna uu erguu ats min.

  2. Энэнд гайхаад шагшраад байх юм огт алга.Яадгийм хөдөө хүйтэн байсан нь мэдээж гэрээс гарахдаа л өмссөн хувцастайгаа буугаа биз.Энэ бол зүгээр л бусдыг муулах гэсэн монголчууд тэр тусмаа сэтгүүлчдийн атгаг санаа өөр юу ч биш.Тийм сүрхий юм бол эндээс явахад нь хэлээд зөвлөөд өгөхгүй яасан юм.Солиотой новшууд

  3. Маанаг хөдөөний орк нь зохистой хэллэг үү заавал далдужр утгаар муухай хэлэх нь сэтгүүл зүй юм гэж ойлголоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн