Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 09:06 цагт жорлонд хүүхдийн ураг байна гэх дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нийтийн байрны жорлонд жирэмсний зургаан сартай 26 настай А гэх эмэгтэй дутуу төржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн таван албан хаагч очиж гурван метрийн гүн жорлонд унасан зургаан сартай ургийг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.