Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монгол хүн Азийн Бодибилдинг, фитнессийн холбоог удирдана – updown.mn

Монгол хүн Азийн Бодибилдинг, фитнессийн холбоог удирдана

Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотод эхэлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 44 орны баг, тамирчид өрсөлдөхөөр Монголд чуулаад байна.

Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгрессын хурлаас холбооны удирдлагыг шинээр сонгох сонгууль явуулжээ. Энэ сонгуульд Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир өрсөлдөн ялалт байгуулсан байна. Ийнхүү Азийн бодибилдинг, фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр болов. Монгол Улс бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй удаа зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал, 2008 оны тавдугаар сард бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд бодибилдинг, фитнессийн мастер, залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулж байв.

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн