Хувийн гэх тодотголтой долоон эмнэлэг ажил хаяна гэв

Манай улсын хэмжээнд жилд нийтдээ 500-700 хүн гемодиализын эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл бий. Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэн гемодиализын тусламж, үйлчилгээ авч байна.

Саяхан гемодиализын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт өнгөрсөн 12 дугаар сараас хойш ороогүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаг 7 хувийн эмнэлэг диалезийн эмчилгээг зогсоохоо мэдэгджээ.

Бөөрний дутагдалтай иргэдийн гемодиализын эмчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлээр түүнд зарцуулах зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж, үйлчлүүлэгчдээс төлбөр авахгүй байхаар 2017 онд хууль тогтоомж гарсан байдаг. Санхүүжилтийн асуудал ирэх сарын 01-нд эцсийн байдлаар шийдэгдэх тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг хэлж байна.

Одоогийн байдлаар ямар ч эмнэлэг гемодиализ эмчилгээний тусламж, үйлчилгээгээ зогсоогоогүй, зогсоож болохгүй. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

12 thoughts on “Хувийн гэх тодотголтой долоон эмнэлэг ажил хаяна гэв

  1. ьььь 2018-04-28 13:16 at 13:16

    хая үхвэл төрийн бөөснүүд амийг нь хариуцна

    Хариулах
  2. Нэргүй 2018-04-28 16:46 at 16:46

    Наад юм чинь бас л бөөн будлианы уурхайдаа. Эмчилгээ хийгээгүй ч санхүүжилт авдаг нөхдүүд шүүдээ. Протез худалдаад Нийгмийн халамжаас мөнгийг нь буцааж авдаг товарищууд бас л бөөн будлиан. Ийм тусгай зөвшөөрөл шаардсан төсвөөс мөнгө нь хэд нугаларч гардаг бизнес гэхээс төсвийн мөнгийг саагчид Хүрэлсүхийн үед ид цэцэглэж үржин олширч байгааг хараад л суухуу толгой сэгсэрдэг Сарангэрэлээ.

    Хариулах
  3. Хая 2018-04-28 19:35 at 19:35

    Угаасаа та нартай та наргүй улсын эмнэлгүүд хүчирхэг болж байгаа.угаасаа та нар улсын эмнэлэг бараадсан шавхруу долоогчид шүү дээ

    Хариулах
    1. зочин 2018-04-29 11:35 at 11:35

      Яасан гэж ийм юм ярьдаг байнаа хувийн эмнэлэг гэсэн ард түмэндээ үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ таны толгой бага зэрэг зууван байна та хувийн эмнэлэгт очиж үзүүлбэл яасан эрхэмээ

      Хариулах
  4. Нэргүй 2018-04-28 20:05 at 20:05

    Яаж байгаа юм бол? Хувийн хэвшил шүү дээ. Хаврын синдром халдварлаж байна уу? Тэхээр диализын апаратаар чамгүй мөнгө улсаас орж ирдэг байх нь л дээ. Уг нь эрүүлээр бодвол энэ хэцүү цагт хувийн хэвшил сайн дураараа ажиллагаагаа зогсоовол амиа хорлосонтой адил болмоор юм. Хувь хувьсгалын бизнес холилдож дуусаж дээ.

    Хариулах
  5. зочин 2018-04-28 21:25 at 21:25

    эрүүл мэндийн сайд сарантуяа авгай шазайтал нь нүүр амаа татуулахаас яиар ажил хийв дэ толгойгоо донжигнуулаад нээх тэнэг чавганц

    Хариулах
  6. Нэргүй 2018-04-29 14:59 at 14:59

    мөнгөний эмнэлгүүд

    Хариулах
  7. Нэргүй 2018-04-29 15:25 at 15:25

    ulsiin mundag gegdeh emch nariin oorsdiih ni biznes

    Хариулах
  8. з 2018-04-29 19:14 at 19:14

    мөнгөө төлөөд эмчлүүлээч хүний өмнөөс өвдчихсөн юм шиг улсаас мөнгө нэхэж байдаг. эрүүл хүмүүсийн төлсөн мөнгөөр ямбалж байдаг хуучин социйн үеийн загвараар амьдардаг нөхдүүд одоо нийгэмтэйгээ зохицож амьдраач

    Хариулах
    1. Нараа 2018-04-29 21:25 at 21:25

      Энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог би ойлгохгүй байнаа.Би эрүүл мэндийн даатгал төлөөд бараг 15 жил эмнэлэгт хэвтээгүй хааяа үзүүлэх гэхээр мөнгө төл гээд улсын эмнэлэг нь хүнд сурталтай хувийн эмнэлгээр хувиараа мөнгө төлөөд үзүүлдэг.Гэтэл зарим нэгэн хүн хавар ядаргаагаа тайлна гээд эмнэлэгт хэвтэнэ.Бас жилд хэд хэдэн удаа хэвтэнэ.Эрүүл мэндээ өөрсдөө анхаарахгүй явж байгаад өвдчихөөд улсруу чихээд татвар төлж байгаа бидний мөнгөөр хэвтээд байдгийг би ойлгохгүй байна.

      Хариулах
  9. Нараа 2018-04-29 21:26 at 21:26

    Энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог би ойлгохгүй байнаа.Би эрүүл мэндийн даатгал төлөөд бараг 15 жил эмнэлэгт хэвтээгүй хааяа үзүүлэх гэхээр мөнгө төл гээд улсын эмнэлэг нь хүнд сурталтай хувийн эмнэлгээр хувиараа мөнгө төлөөд үзүүлдэг.Гэтэл зарим нэгэн хүн хавар ядаргаагаа тайлна гээд эмнэлэгт хэвтэнэ.Бас жилд хэд хэдэн удаа хэвтэнэ.Эрүүл мэндээ өөрсдөө анхаарахгүй явж байгаад өвдчихөөд улсруу чихээд татвар төлж байгаа бидний мөнгөөр хэвтээд байдгийг би ойлгохгүй байна.

    Хариулах
  10. Нэргүй 2018-04-30 08:46 at 08:46

    Эмч нар ажилгүй хувиараа нийгмийн даатгал төлдөг хамаатан садан, танидаг хүмүүстээ гурван сар тутам эмнэлгийн лист бичиж өгөөд улсын эдийн засгаас зуу зуу мянгаар хумсалж байдгийг мэдэхгүй байна уу, мэдсэн ч дэмжээд байна уу. Энэ лист олгох үйл ажиллагааг хяналттай болгохгүй бол нэг эмч сард хэдэн хүнд лист бичиж хичнээн төгрөгийг хумсалж байгаа, эдийн засагт хэр хохирол учруулж байгаа нь тодорхойгүй. Багш нар нь эмч шиг ажил албаараа дамжуулан төрөөс мөнгө завших арга муутай тул хүүхдээр барьцаалан эцэг эхээс нь хумсалдаг.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн