Удаан хугацааны турш хоёр талд байсан хосууд болох Жастин Бибер, Селена Гомез нар эргэн нийлж шуугиан тариад авсан. Эргэн нийлсэн ч мөн л удалгүй салж буйгаа мэдэгдээд авсан тэд салалтаа түр зуурынх хэмээн зарлаад байсан удаатай.

Харин шар хэвлэлүүд тэднийг бүрмөсөн салсан тухай мэдээлж эхэлжээ. Дуучин, жүжигчин Селена Гомезийн Тимоти Шаламетэй тун ч дотно байдалтай байгаа зураг цахим ертөнцөд тарж эхэлжээ. Олон жил үерхсэн хайртай залуугаасаа салмагц ийм үйлдэл хийлээ хэмээн олон нийт буруутгаж эхэлсэн бөгөөд энэ ердөө кино зураг авалт байжээ.

Тэрээр Америкийн залуу уран бүтээлч сериал киноны од Тимоти Шаламетэй хамтран гол дүр бүтээж байгаа бөгөөд тэд зураг авалтынхаа дундуур ийн папарацид өртжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн