“Сэлэм” хочит С.Бямбацогтод холбогдох хэргийг энэ сарын эхээр прокурорт шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хар тамхи хууль бусаар ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Батлан даалтад гарч, гадуур байцаагдаж байсан С.Бямбацогт дахин хар тамхины хэрэгт холбогдож баривчлагдаж, ял сонсох нь тодорхой боллоо. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 15-нд С.Бямбацогт нарын таван иргэн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “мөс”-ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байх үед нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан талаар эх сурвалж мэдээлсэн. Ичимдэг эрхтэндээ хар тамхи нууж оруулж ирсэн Г.Сарангэрэл нарыг ч мөн адил Баянзүрх дүүргээс баривчилсан гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр НИТХ-ын төлөөлөгч Ч.Мөнхчулууны дүү гэгдэх сэлэм хочит С.Бямбацогт Х.Тэмүүжин сайдын “амраг” Г.Сарангэрэл нар холбоотой юу гэх асуулт гарч ирж байна.
2 comments
Йим новшнуудыг бариад шоронд эрүүгийн хүнд гаруудад өгөх хэрэгтэй. Амьдрал ямар хатуу байдгииг ойлгуулж арчаагийн алдуулах хэрэгтэй
omnod azid tsaazaar avdag daa