Хэл амаараа хэний ч дор орохгүй гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү төмөр хүлэгээсээ залхсан уу, эсвэл алхмаар санагдсан уу өнөө өглөө ажил руугаа алхаж яваа нь папарацичдын дуранд өртжээ. Зүү орох зайгүй явсан хуурай ах Н.Энхбаярын эсрэг дайрч, намынхаа эсрэг үг унагах болсноор намаасаа жийгдсэн. Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ам зөрж “балай”-гаар нь дуудаад авсан ч удалгүй уучлал гуйж харагдсан билээ.
Аливаа намыг төлөөлж парламентад “тухлах” эрхийг авна гэдэг ганцаараа попорч болдоггүйн жишээ болсон О.Баасанхүү гишүүний хувьд УИХ-ын чуулганы танхимд хоёр дахь удаагаа сонгогдсон хүн хэрнээ одоо болтол дэгийн талаарх ойлголтгүй яваадаа ичээч хэмээн “ангийнхандаа” шоолуулдаг. Үнэхээр бусдыгаа бодвол илүү туршлагажсан байж болох талтай түүний хувьд УИХ-ын дэгийн тухай асуудлаас илүү өөрийгөө “од” болгох асуудал л илүү чухал байсаар сүүлийн 5 жилийг барж байх шиг байна.
Тэгвэл О.Баасанхүү гэж хэн бэ гэдгийг сонирхмоор байна. Жишээлбэл, ямар боловсролтой хүн УИХ-ын гишүүн болов?
– Боловсролын хувьд Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуульд арван жилээ төгсгөсөн. Дараа нь 1997 онд МУИС-ын хуульзүйн сургуулийг төгсч, Удирдлагын академид хоёр жил багшилжээ. Хуульч мэргэжилтэй. Улс төрд бол тогтсон тойроггүй, жагсаалтаар парламентад орж ирсэн нэгэн. Тиймээс мань хүн чуулганы завсарлагаанаар тойрогт ажиллаж, иргэдтэй уулзах гэж цаг их зарцуулдаггүй. Хувийн амьдралын хувьд өөрөөсөө хэд дахин дүү залуухан эхнэртэй. Түүний эхнэр нь мөн хуульч аж.
3 comments
харин ч зөв үгтэй залуу шүү дэмжинэ
ene hunii hobbi bolheruul.
Ямарч л байсан бусдын аманд хүсснээр нь багтаад байдаггүй, өөрийн үзэл болдоо үнэнч, хуульч сэтгэхүйтэй, шудрага, бодит үнийг эрхэмлэх гэж оролддог эр шиг байгаа юм.