Г.Сарангэрэлийн дотоожиндоо нуусан “мөс”-ийг эмч нарын тусламжтай гарган авчээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэлийн биедээ нуусан хар тамхи мансууралах төрлийн бодис болох “мөс”-ийг эмч нарын тусламжтай гарган авчээ. Тэрбээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө  А, Э, А нарын хамт БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

ЭЦА-ныхан нэгдүгээр сарын сүүлчээр  мөрийтэй  тоглоомын газруудад  шалгалт хийж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хүмүүсийг шалгахад Г.Сарангэрэлийн шээснээс “мөс” илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон юм.  Түүнийг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ аваад өнгөрсөн байдаг. Өмнө нь 2014 оны гуравдугаар сарын 02-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Миами” зочид буудлын гадна автомашин дотор хар тамхи /Метафетамин буюу мөс/ хэрэглэж байсан дөрвөн охин цагдаагийнханд баригдсаны нэг нь Г.Сарангэрэл байсан билээ. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял болгон бууруулсан байдаг.

Нэг хэсэг олны анхаарлын төвд орж нэр бүхий эрхэмтэй уулздаг болохоо мэдэгдэн хар тамхины хэргээр шоронд хүртэл суугаад амжсан нэгэн бол Г.Сарангэрэл. Мөрийтэй тоглоомын газар хар тамхи зардаг байж болзошгүй этгээдүүд дунд шалгалт хийх үеэр мөн л баригдсан тэрээр энэ удаад улсын хилээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад баригджээ. Энэ сарын 18-19нд шилжих шөнө бусдад зарж борлуулах зорилгоор “мөс” хэмээн нэрлэгддэг мансууруулах бодисыг өөрийн бэлэг эрхтэндээ нуун оруулж ирэх гэж байгаад баригдсан тэрээр гурван найзын хамтаар энэхүү үйлдлийг хийсэн ажээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс тэднийг баривчлан саатуулж биед нь үзлэг хийхэд Сарангэрэл биедээ ийнхүү хар тамхи нуусан байсан бөгөөд тусгай мэргэжлийн эмчийг байлцуулан илрүүлэн хураан авч шинжилгээнд өгчээ.

3 thoughts on “Г.Сарангэрэлийн дотоожиндоо нуусан “мөс”-ийг эмч нарын тусламжтай гарган авчээ

  1. Зочин 2018-04-25 10:37 at 10:37

    Яадаг муу өлөгчин бэ

    Хариулах
  2. humujil 2018-04-25 10:52 at 10:52

    ene uurclugduhgeiuuuuu ene heveeree duusna

    Хариулах
  3. Тэмүүжин aгаа нь 2018-04-25 13:26 at 13:26

    засарахгүй муу гичий юм даа одоо нэг мөсөн явуулаа

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн