Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Зохиолч С.Сумъяа: Очгэрэл маань кино болгоны дундуур бүл нэмж, биднийг сандаргадаг “Уламжлалтай”. – updown.mn

Зохиолч С.Сумъяа: Очгэрэл маань кино болгоны дундуур бүл нэмж, биднийг сандаргадаг “Уламжлалтай”.

“Содура” киноны гол дүрийг бүтээсэн Ч. Очгэрэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч фото модель, дуучин, жүжигчин зэрэг олон талын авьяастай нэгэн.

Харин түүнийг үзэгчид “Содура”-ын дүрээр тун ч сайн мэднэ. Тус киноны үеэр гурав дахь хүүхдээ олсон тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн бөгөөд энэ үеэр мөн л бага хүүхдээ хэвлийдээ тээн “Алдарт эх” хэмээх эрхэм алдрын эзэн болоод амжжээ.

Олон улирал дамжин зураг авалтаа хийсэн тус киноны зураг дуусах үест Очгэрэл төрөхийн өвдөлт өгч сандаргаад авсан ч киноныхоо зургийг дуусгахын тулд зургийн талбайд эргээд ирсэн аж.

Энэ тухай киноны зохиолч С.Сумъяа “Бид Ч.Очгэрэлийн онцгой мэдрэмжид итгэдэг. Тиймдээ ч их хатан Эсэргэний дүрд эргэлзэлгүй сонгосон. “Содура” киноны дараа шууд “Говийн домог” руу орсон болохоор өмнөхөө давтах гэлээ гэж олон хүн шүүмжилж байсан.

Гэхдээ кино дэлгэцэнд гарсны дараа тэр бүх эргэлзээ, тээнэгэлзэл алга болсон юм. Харахад хүйтэн хэдий ч хайр нь дотроо асаж байдаг тийм л нэгэн хатны дүрийг Очгэрэл өөрийн ур ухаан, авьяас билгээр урлаж чадсан юм. ​

Зуны зураг авалтын дараа их хатан маань хөл хүнд болсноо бидэнд дуулгав. Павильоны зураг авалт бүтэн улирал хойшилсон болохоор буруу өгөх аргагүй ч бүгд л дотроо киногоо бодон “Яана даа” гэж шаналж байлаа. Ингээд бидэнд “Гэдэс нь томрохоос өмнө амжиж авах” гэсэн шинэ даалгавар бий болж, хэн хүнгүй “давчдах” болсон юм.

Гэвч павильоны зураг авалт хөрөнгө мөнгөнөөс болж хойшилсоор Очгэрэлийн гэдэс ч хяналтаас гарлаа. “За яахав, гэдэс томрох ч дүүрч, хамгийн гол нь царай нүүрээрээ таргалаж болохгүй шүү” гэж бид “шаардсаар” долоо сар гарантай болсон хойно нь сая нэг юм зурагаа эхлэв ээ.

Дублёр буюу орлон тоглогчгүйгээр общий план авах аргагүй болж, азаар Иглэр хааны дүрд тоглож байгаа Эдуард Ондарын орчуулагч Б.Цэрэнлхам ойролцоо бие хаатай байж таарав.

Ингээд хоёр их хатантай болж, царай төрх бүтэн гарах, тоглолттой хэсэг дээр Очгэрэлийн зургийг авч, бие нь гарах хэсэг дээр Цэрэнлхам орлодог болов. Амьхандаа яараад л байсан боловч, кино гэдэг хий яарч, дэмий давчидсанаар бүтчихдэггүй юм хойно төрөх цагтай нь яг туллаа. Ордны зураг ид дундаа явж байх үед Очгэрэл маань “Болохоо байлаа шүү” гэв.

Нөхөр нь ирээд эмнэлэг авч явлаа. Хоёр сцена буюу гол зураг авалт хийгдээгүй байсан учир “Гайгүй бол киногоо дуусгана шүү!” гэж анхаарууллаа. Төрөх гээд өвдөж байгаа хүнд ийм үг хэлдэг “тэнэг” хүн надаас өөр байхгүй байх. Тэгтэл Очгэрэл маань “Савны ам хоёр хуруу л нээгдсэн байна” гээд хүрээд ирэв.

Хөөрхий минь, киногоо бодоод ямар ч гэсэн зургаа дуусгая гэж шүд зуулаа. Хар хөлс нь цутгаад л, гарны минь шууг хөхөртөл нь базаж зогссон хэдий ч төрөхөөсөө өмнө кино зураг авалтаа дуусгаж чадсан тэвчээртэй, мундаг охин шүү. Удалгүй одонгийн хүү нь төрж, одоо ой гарантай гүйж явна.

​Ер нь Очгэрэл маань кино болгоны дундуур бүл нэмж, биднийг сандаргадаг “уламжлалтай”. “Содура” киноны өвлийн зураг авалтан дээр бас хөл хүнд, дөрвөн сартай явсан юм. Амбий ах Очгэрэлийг харах болгондоо гэдсийг нь илээд л “Ийм сайхан агаарт бойжиж байгаа болохоор энэ хүүхэд бөөн витамин гарч ирнэ, чихцэлдээд л мантайгаад л бойжиж байгаа даа” гэж өхөөрддөг байж билээ.

“Содура”-гийн охин Ундрам одоо гурван настай, хэл ам нь гүйцэгдэхгүй, хөөрхөн амьтан бий. Гучин насны босгон дээр дөрвийн дөрвөн хүүхдийн ээж болж, бас хоёр мундаг дүрийг бүтээж, кинонд хайртай, урлагийн төлөө амьдарч чаддагаа харуулсан Очгэрэл дүүгээрээ дандаа бахархдаг юм. Бас дараа дараагийн уран бүтээлдээ ч хамтран ажиллана гэдгээ энэ дашрамд дайчихъя! Гэхдээ тэр үед бас энэ мэт сандаргахгүй байвал сайн сан… kkk Домог ингэж эхэлсэн юм…” хэмээн дурсан ярьжээ.

2 thoughts on “Зохиолч С.Сумъяа: Очгэрэл маань кино болгоны дундуур бүл нэмж, биднийг сандаргадаг “Уламжлалтай”.

  1. Зочин 2018-04-25 14:24 at 14:24

    Монголын үрс маш олон болтугай. Сайхан түүх бна. Залуу охидуудад үлгэр дууриал болж яваарай

    Хариулах
  2. ZOCHIN 2018-09-03 09:59 at 09:59

    sain jujigchin chadaltai Sarantuyagaas iluu chadaltai hooloitoi sodyrag iluu duulsan

    Хариулах

ZOCHIN-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн