Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлаг, спортын онцгой авьяастай нэгэн. Спортлог сайд маань гэртээ фитнессийн тоног төхөөрөмжтэй бөгөөд ээлжит дасгалаа хийх үеийн зургаа олонд дэлгэжээ.

Мөн түүнийг “Андууд” гэх урлагийн хамтлагтай ч гэж ярих юм билээ. Нэг хэсэг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай адилтган цээж нүцгэн, морь унасан зургууд нь цахим ертөнцөөр нэг тархаж байсныг уншигч та санаж байгаа байх.

Улс төрийн их ажлын хажуугаар фитнессээр хичээллэж бие, бялдартаа ихэд анхаардаг ажээ. Мөн мотоспортод хоббитой бөгөөд мотоцикл хөлөглөн, хар шил зүүн олны өмнө явж байсан удаа ч бий. Ардын армиас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн тэрээр спортлог байхаас ч өөр яах билээ дээ.

By updown

8 thoughts on “Спортлог ерөнхий сайд У.Хүрэлсүх”
  1. Сайн байна харин одоо залуучууд хүүхдүүдэд биен тамирын заал,сагсан бөмбөгийн талбай олноор байгуулж өгвөл асар их буян болно доо ,PC тоглоомын газруудыг хааж хяналт тавих ажил хоцроод байна анхааралдаа авна уу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн