Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Арванхоёр ба түүнээс доош насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазын ял онооно – updown.mn

Арванхоёр ба түүнээс доош насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазын ял онооно

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах болсон ч жилд бэлгийн хүчирхийллийн хэрэг хэдэн мянгаараа гарсаар байна. Хамгийн сүүлд найман настай охины бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан тус улс даяар хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал болжээ. Иймд тус улсын Засгийн газар арванхоёр ба түүнээс доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох тухай нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульдаа оруулсан байна.
Энэтхэгт хэд хэдэн тохиолдолд цаазын ял оноодог боловч саяхныг хүртэл хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноодоггүй байжээ. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, ялангуяа бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж энэтхэгчүүд засгийн газраа шүүмжлэх болсон аж.
2016 оны статистик мэдээнээс үзвэл, тус улсад жилд бэлгийн хүчирхийллийн 19 мянга орчим хэрэг, өдөрт 50 гаруй хэрэг бүртгэгддэг байна. Манай улсад ч бас сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироох жигшүүрт гэмт хэрэг гарах болсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авахаар цаазын ялыг сэргээх, бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноох тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод буй.

3 thoughts on “Арванхоёр ба түүнээс доош насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазын ял онооно

  1. teneg 2018-04-24 09:17 at 09:17

    teneg setguulchee garchigan deeree enetheg gdgee todotgoj bicheechee

    Хариулах
  2. Нэргүй 2018-04-24 09:43 at 09:43

    zaaval todotgoj baij chi oilgodog yumuu argagui l tsus ni oirtson mongol baina. unshaad oilgohgui l baigaa yum baih daa

    Хариулах
  3. Баадай 2018-04-24 12:05 at 12:05

    Гарчиг нь манайд батлагдсан хууль шиг санагдлаа.Сэтгүүлчид гэж хөгийн боловсролтой болж дээ.Соц үед үг үсэг бүрийг нягталдаг байсан байх даа.

    Хариулах

teneg-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн