2018-04-23 11:491min012

Ц.Нямдорж төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу

nymdorj

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд холбогдуулан төрд зүтгэж байсан хүмүүсийг хорих учиргүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байхдаа л УИХ-д өргөн барьсан болохоос тал талаас нь шүүж, хэлэлцэж УИХ-аар баталсан гэрээ. Хэрвээ гэрээг байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчхаагүй юм бол энэ асуудалтай холбогдуулж, УИХ шийдвэр гаргасных нь төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу. Чин үнэнийг хэлэхэд Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээдэг зарчимтай” гэжээ.

АТГ–аас Монгол Улсын Засгийн газар Оюутолгой компанитай байгуулсан гэрээний зарим үүрэг биелэгдээгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татаж хориод байгаа юм. Мөн Ч.Сайханбилэгийг дубайн гэрээний асуудалд холбогдуулан мөн саатуулаад буй.