БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөгийн нээлт хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд нээгдэж буй юм. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байна.
Хүүхдийн төв номын санд “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.