Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид ТК342 дугаартай Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол Улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон хуурамч байж болзошгүй 3100 ам.долларыг илрүүлжээ. Гаалийн байгууллагад мэдүүлээгүй энэ мөнгийг мэргэжилтнүүд зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч болох нь тогтоогдсон байна. Тиймээс энэ хэргийг харъяалалын дагуу хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Иймд зорчигчдыг анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруулж байна.