БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөгийн нээлт хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд нээгдэж буй юм.
Энэ сарын 23-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх нийтийн номын санд уншигчийн картыг үнэ төлбөргүй нээхээр болсон. Мөн Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.