2018-04-20 11:561min017

“Төмөр хатагтай” Б.Ангирмаагийн SINGLE яваа ГАНЦ шалтгаан

angirmaa

Монголын рок, поп урлагт “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгдсэн бүсгүй бол ая зохиогч Б.Ангирмаа юм. Гурван өөрт төрхийг бүрдүүлж “Киви” гэх нэрээр гарч ирсэн бүсгүйчүүд рок поп, хөгжмийн ертөнцөд маш богино хугацаанд цахиур хагалж, өөрсдийн байр суурийг олсон билээ. Энэ хамтлагт ганцхан хатуу дүрэм үйлчилж байсан нь гишүүд хүнтэй гэрлэж болохгүй байв. Хэрэв гэр бүл зохиосон бол хамтлагаа орхих дүрэмтэй. Хамтлагийн гишүүдээсээ хамгийн түрүүнд гэр бүл зохиож, “төмөр хатагтай”-н итгэлийг эвдсэн хүн нь дуучин Халиун юм. Дараа нь  Ука, Намуунаа нар хэдийнээ айлын гэргий болоод амжсан. Тэгвэл энэ хамтлагийн төлөө бүхнээ зориулсан продюссер Ангирмаа өдийг хүртэл нөхөрт гарч амжилгүй SINGLE явна.

Тэрбээр  “Гэр бүлтэй болохоор бол аль хэдийн л гэр бүлтэй болохоор байсан байна лээ. Тэгээд би тэгдэг юм “хамаг залуу насаа та гуравт зориулсан шүү” гээд. Надад ямар ч боломж олгохгүй, би зогсоо зайгүй ажилласаар байтал өөрөө ингээд л. Яахав гэхдээ энэ миний өөрийн дур сонирхол байна л даа. Ажлыг тултал нь сайн хийж дуусгах, тогтвортой ажиллах, замын дундаас явахгүй, буцахгүй. Аливаа юм хийж байгаа хүнд чинь нөгөө тал нь золиослогддог л юм байна лээ л дээ. Тэрний нэг жишээ нь би л болчихсон юм шиг байна гэж бодож байна. Найзалж, нөхөрлөж явдаг хүмүүс байлгүй яахав. Гэхдээ би нэг их хичээдэггүй юм” хэмээжээ.