Шар мэдээ

Телевизийн шоу нэвтрүүлгийн булхайг дэлгэсэн С.Төгс

Загвар өмсөгч С.Төгс чамүй олон шоу, тэмцээнд хүч сориод авсан нэгэн. Бидний сайн мэдэх “Next Top Model” шоуны Ази дахь хувилбарт хүч сориод авсан тэрбээр шоу нэвтрүүлгүүдийн талаарх булхайг дэлгээд авав.

Түүний оролцож байсан “Asia”s Next Top Model” нэвтрүүлэг шударга бус явагдсан тухай хэлж байна. Бусад шоунуудыг ч мөн энэ зарчмаар явддаг гэнэ.

С.Төгс “Одоо явж байгаа “The Voice”, “Americen Idol” юу байдаг юм тэд нар продюсерүүд нь зарим нэг юман дээр адилхан байдаг, “Asia”s Got Talent” гээд л байна шүү дээ. Би өөрөө ийм шоунд орж үзсэний дараа надад тийм супер шоу гэж юм байхаа больчихсон.

Яагаад гэвэл тэрний ард яг юу болдог, бүх юмыг нь би өөрөө харж мэдээд, яг жинхэнэ амьдрал дээр юу болсон чинь зурагтаар яаж гаргадгийг нь мэдэж байгаа болохоор тиймэрхүү шоун дээр миний хүндлэл уначихсан. Эхэлснээс гурван долоо хоногтоо бол ялагч нь тодорхой болчихсон байдаг. Тэр нь бол шууд хэлэхэд авьяас энэ тэр чухал биш шал өөр зүйлс нөлөөлдөг.

Юүтүүб дээр шоунд орж байсан хүмүүсийн нууцыг задалсан бичлэгүүд зөндөө байдаг юм. Яг л миний бодсонтой адилхан юмнууд байдаг. Энэ хүн ингээд түрүүлсэн юм, анхнаасаа л энэ тодорхой байсан гээд. Яахав энийг кайфтай үздэг хүмүүсийн урмыг би хугалмааргүй байгаа ч гэсэн яг жинхэнэ үнэн бодит байдал өөр. Энэ чинь тв шоу, тэмцээн гэж хүмүүс хараад байдаг.

ТВ шоу, ямар хүмүүсийг үлдээвэл хүмүүсийг дэлгэцэн дээр уяж чадах вэ? тэр л чухал” гэв. Ийм асуудал гадны оронд гэлтгүй манай улсад зохиогдож буй шоунуудад ч мөн мэр сэр ажиглагддаг бөгөөд үүнээс үүдэлтэй хошин ярианууд ч ихээр дэлгэрсэн удаатай.

13533127_298158500520894_835947287979682596_n Телевизийн шоу нэвтрүүлгийн булхайг дэлгэсэн С.Төгс

tugs-e1522467852786 Телевизийн шоу нэвтрүүлгийн булхайг дэлгэсэн С.Төгс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

11 Сэтгэгдэлтэй

  1. mash unen zuv zuil helsen shuu. uneheer tv-geer yanz buriin voice, got talent geh met hairan tsagiin garz showg uzeh hereg yeroosoo baihgui. bidnii altan tsagiig l hulgailah zorilgotoi. ard tumen chuluut tsagaaraa oort heregtei yum olood hiichih vii gej bolgoomjildog yum. deed udirdlaguud delhiin humuusiig zombi bailgah zorilgoor zohiomoloor zavgui bailgadag. uunii neg jishee ni hend ch hurteelgui edgeer show nevtruulguud yum shuu dee. humuusee sereh heregtei. bitgii tarhia ugaalgaad bai l daa.

  2. Үзэгчдийн хандалтыг татах зорилгоор нөлөөлдөг нь ойлгомжтой л доо. Зөн билгийн тулаан нтэр бол бүр худлаа

  3. бүх шоу тийм биш байлгүй дээ. 100% тийм гэж бодохгүй байна. гэхдээ байх нь байдаг л байх,

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close