Монгол хамгийн тохиромжтой газар гэж үзжээ

Ирэх сард болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Монголд болж магадгүй. Хоёр орны удирдагчид Монгол Улс бол хоёр талын аль алины хувьд хамгийн зөв хийгээд эцсийн боломжит хувилбар гэж үзэж байгаа аж. “Нью Йорк Таймс”-т бичсэнээр “Улс төрийн шалтаг, шалтгаанаар саад болох зүйлгүй Монгол Улс бол талуудын аль алины хувьд тохирох газар. Монголчууд ч өөрсдөө Азийн Швейцарь гэж хэлэх дуртай” хэмээжээ.
Хоёр орны албаны хүмүүс Хятад, Японоос илүү Вьетнам, Сингапур, Монголыг боломжит хувилбар гэж харж байгаа ажээ. Бээжин, Вашингтоны харилцаа ээдрээтэй байгаагаас уулзалтыг Хятадад зохион явуулах нь улс төрийн талаасаа эрсдэлтэй. Дээр нь АНУ, Хятадын хооронд одоогоор таагүй уур амьсгалтай байгаа. Япон, Хойд Солонгос хоёр этнээс хүн хулгайлсан гэх асуудлаар тааламжгүй ханддаг. Тодруулбал, Хойд Солонгостой түүхэн ээдрээтэй харилцаатай Японд уулзалт болох магадлал тун бага. ОХУ-ын хувьд асуудал нь Хятадынхтай ижил. Кремлийн эрх баригчидтай таагүй харилцаатай Трамп уулзалтыг ОХУ-д явуулж, давуу талаа алдахыг хүсэхгүй. Тиймээс Монгол Улс хамгийн боломжит газраар сонгогдоод байгаа аж.
9 сэтгэгдэлтэй
bg
2018-04-19 14:01 at 14:01
Hudlaa yum bichihee bolioch balai sait vee.amanda orsnoo buraad kkk
Зочин
2018-04-19 15:45 at 15:45
Энэ гай нь Монголд болвол зун машин унахгүй юм болно шүү. Холуур л болоосой билээ.
Иргэн
2018-04-19 17:12 at 17:12
Дэмжиж байна.
Y
2018-04-19 18:32 at 18:32
Za ashgui irstgeegeese
Зочин
2018-04-19 19:09 at 19:09
38 өргөрөг Панмунжомд уулзалт болохоор аль эрт тохиролцсон шүү
mongol
2018-04-19 20:50 at 20:50
ene bol mongol ornoo delhiid surtalchlah ner hundiig ni urguh tom bolomj shuu asemaas dutahaargui hemjeend zohion baiguulah hergtei ul itgegchid haraagchid odoo jaahan chimeegui baisan ni deer mongoliig muu muuhai haragduulah gesnii hereggui yadaj uursdiiguu hundelj suraarai
Лай Лай
2018-04-19 20:57 at 20:57
Янз бүрийн хязгаарлалт тавиад лай лай .Эд нарыг ирүүлэх хэрэггүй..Тэгээд ч төр нь хулгайч луйварчид дээрэмчид мафийнхнаас дүүрсэн гэдгийг эд нар мэдэж байгаа байлгүй.
сандаг
2018-04-19 22:19 at 22:19
уулзалт хийлгэвэл улсын нэр хүндэд хэрэгтэй. хязгаарлалтаас яршиглаж яана вэ, тэртэй тэргүй хязгаарлалтын дунд амьдарч байж. тэхдээ манайд хийх юул бол.
hyzbaa!
2018-04-20 16:03 at 16:03
hydlaa hyzbaa?Hol zailaasai!!edneer yadag bnaa!