1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлаг өдгөө Монголын рок попын ертөнцөд “Камертон” хэмээх хамтлаг өөрсдийн орон зайг бий болгон хэдийнээ 24 жилийн нүүрийг үзжээ.
яа, миний 18 нас. Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас… хэмээн уянгалуулан дуулах дөрвөн хүүг тэртээх хуучин цагийн клипнээс харж болмоор. Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа хамтлаг байгуулахаар шийдсэн тэдний хамгийн анхны бөгөөд хамгийн алдартай дуунуудын нэг бол “18 нас” билээ.
Тус дууны клипэн дээрх хувцас хулгайн хувцас байсан аж. Клипний зураг авах өдөр найзынхаа ахын хувцсыг хулгайгаар авч өмсөн өөрсдийгөө гоёод авсан тэдэнд тухайн үед үнэтэй чамин хувцас олдоогүй гэнэ.
Энэ тухай дуучин Мээдээ “Тухай үед би 16 тай байсан. 16,17,18тай жоохон хүүхдүүд байсан юм. Шилжилтийн насны хүүхдүүд чинь бушуухан л том залуу болохын хүслэн байдаг ш дээ. Хүн харахад нэг л сайхан залуу байхын хүслэн. Өөрсдөө сэтгэл нь болчхоод байдаг, бие бялдар нь жижигхэн загасны түрс шиг хүүхдээрээ байгаад байдаг. Хоёрдугаарт гэвэл одоогийнх шиг хувцас хунар элбэг биш байлаа шүү дээ, хаа сайгүй бүгдээрээ л хувцас хомс. Бид нарын үеийн 16,17той хүүхдүүдэд хаанаасаа тийм үнэтэй гоё костюм олдох вэ дээ.
Тэгээд Ганаа, Эба хоёрынхоо ангийн хүүхдийн хүргэн ахынх нь эзгүй үеэр гэрт нь ороод шкафнаас нь гоё гоё пиджакуудыг нь хулгайлаад. Өөрсөддөө таарсан таараагүй хамаагүй, хамгийн гол нь гоё ах нарын өмсдөг тийм пиджак өмсчхөөд байгаа байхгүй юу. Тэгээд клипэн дээрээ хэрэглэчхээд гялс буцаагаад шөнө нь шкафнд нь хийж байлаа. Төгсөө ах Камертон хамтлагт маш их тусалж байсан тийм ах байдаг юм” хэмээн дурсан ярьжээ.
2 comments
Та нарыг дуучид гэж бодсон чинь хулгайчид байсан юмуу.
Юун хачин гарчиг тавиад юу бичээд байгаан.