10:00 цагаас Нийслэлийн иргэний танхимд НИТХ, Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо, School police төв хамтран эцэг эхийн эргүүлийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
10:00-17:00 цагийн хооронд МУБИС-ийн хичээлийн I байрны 201 тоот танхимд Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн болно.
10:00-16:00 цагийн хооронд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана.
11:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограм, live зэрэг технологийн шийдлийг ашигласан “ФАУСТ” драмын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал болно.