2018-04-17 17:031min01

Малчид энэ жил төлийн тоог багасгах тооцоо гаргажээ

mal

Улсын хэмжээнд мал төллөлт 46.5 хувь, төл бойжилт 96.9 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 1.3 сая эх мал төллөх урьдчилсан тооцоо байгаагаас одоогоор 622.6 мянган эх мал төллөөд байгаа аж. Ирэх сар гарсаар мал төллөлтийн ажил 100 хувь дуусах юм байна.

Малчид энэ өвөл урьд жилүүдийг бодвол отор нүүдэл харьцангуй бага хийж, хаврын төлийн тоогоо эрс багасгасан юм. Тухайлбал эх малаа багасгаж, сувай малынхаа тоо толгой дээр илүү анхаарчээ.