ОЮУТОЛГОЙГ тойрсон их дуулиан өрнөөд буй энэ цаг үед өөрсдөөс хамаарал бүхий бодит үнэнийг мэдээлэх нь зүйтэй хэмээн бид үзлээ. Бидний хэсэг санаа нийлсэн инженер.Судлаачид анх Оюутолгойн гэрээ түүний дагалдах хор уршигийн талаар Мөн санхүүгийн луйврийн схем.- лайбор. /London Inter -bank Offered Rate гэсэн өгүүлбэрийн товчлол- *LIBOR* / -дубайн гэрээний луйвар зэрэг бүх мэдээллийг гадаадийн баталгаат эх үүсвэрээс Англи хэлнээс орчуулан бэлтгэж нэр бүхий төрийн түшээд бас бус хүмүүст танилцуулсан билээ..
Тэрхүү мэдээллүүд маань УИХ -ын зарим нэг гишүүний гишүүний нэр нүүрээр УИХ -ын индэрээс цацагдан нийгэмд мэдээлэгдэж олон нийтэд хүрсэн нь Монголын ард түмэнд Оюутолгойн хулгай луйврийн талаар бага ч гэсэн ойлголт өгсөн бол уу хэмээн бид бодож явдаг. . Гэхдээ биднээс мэдээлэл авч нийгэмд түгээсэн эрхмүүд маань асуудлын гол гогцоо учир шалтгааныг бүрэн дүүрэн ойлгож хараахан амжаагүй л байгаа бөгөөд бидний олон жилийн уйгагүй судалгаа эрэл хайгуулын үр дүнд боловсруулагдсан асар их системтэй эмх цэгцтэй хоорондоо харилцан уялдаатай мэдээлэл БОДИТ ҮНЭНИЙГ дутуу дулимаг мэдээлсэн
.Бидний олон жилийн судалгааны нөр их ажлын дүгнэлтээр Оюутолгойн хамаарал бүхий бүх асуудлыг эргэн харж засаж сайжруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэв Хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй бол төслийг шууд зогсоох бүрэн эрх зүйн үндэслэл байгаа. Монгол улсад ашиггүй хийгдсэнийг нотлох үй олон баримт үндэслэлээс зөвхөн ганц жишээ би гаргаж тайлбарлая.Айванхоу майнз компани Монголд -Оюутолгой төслийн гэрээ хийхдээ хөрөнгө оруулалтын харьцаа -66%:34% байх ба ЛАЙБОР-6.5 хувь гэж хийсэн бол Казахстан улс дахь “Кизиль гоулд ” төслийн гэрээг хөрөнгө оруулалтын харьцаа -50 %:50% байх ба ЛАЙБОР- 3 хувь нөхцлөөр хийжээ.
Эндээс дүгнэвэл ОЮУТОЛГОЙН гэрээг хийсэн эрхмүүд Казахстаны төр засгаас муу ажиллаж Монгол улсад хохиролтой нөхцлөөр гэрээ хийж түүнийгээ “САЙН ГЭРЭЭ” гэж ард түмэнд тайлбарласан нь уучилшгүй алдаа гэж бид үзэж байна. Энэ бүгдийн бүрэн утга учир цаад учир холбогдол дагалдах хор уршгийг ойлгоогүй ч гэсэн Оюутолгойн гэрээ муу боллоо гэдгийг ард түмэнд ойлгуулах тал дээрээ нэр бүхий улс төрчид УИХ ын гишүүнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн гэж бид үзэж байгаа. Одоо харин үүнээс цааш Оюутолгойгоор попдогчид биш Жинхэнэ бодит үнэнийг мэддэг мань мэтэд наад асуудлаа хариуцуулбал дээрхи жишээ шиг гарцаагүй баримтаар РИО ТИНТОГ шахаанд оруулж ОЮУТОЛГОЙ тойрсон асуудлаа Монгол улсдаа нэн ашигтай байдлаар шийдэх боломж байгааг энэ дашрамд дурьдая.
Уншигч та бүхнийг хүндэтгэсэн – Оюутолгойн сайн сайхны төлөө иргэдийн санаачлагын багын гишүүн Өмнөговь аймгийн уугуул Өнгөт металлургын аж үйлдвэрлэл-зах зээл судлаач-Инженер зохион бүтээгч Цэвээний Бээжин-2018.04.15
3 comments
оруулж буй хөрөнгө нь ҮЙЛДВЭРЭЭС ГАДНА юуч хийгээгүй атлаа маш өндөр,\Эрдэнэттэй харицуул\
оруулсан хөрөнгийг нь эргүүлж төлөөд цааш нь бүх баялагаа зах зээлийн үнээр л худалдах ёстой биш үү?
АДМИН гэж юугаа солиороод байгаа юм вэ? Монголоор бөичээч!
Энэ Батсүх гэгчийгээ, цусалж ханадаггүй нэгэн байна аа бас