Жүжигчин Ричард Гир сэтгүүлч Алехандра Сильватай үерхээд гурван жил болж байгаа билээ. Тэд өнгөрсөн өвөл сүй тавьсныг 35 настай сэтгүүлч бүсгүйн хуруун дахь бөгж гэрчилсэн.

Тэгвэл Испанийн “ABC” сэтгүүл тэднийг хуримаа хийх гэж байгаа талаар мэдээлжээ. Хурим ирэх тавдугаар сарын 5-нд Вашингтонд болох аж. Харин Ричард Гир, Алехандра Сильва нар хуримынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа гэнэ. Өдгөө 68 настай Ричард Гирийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь модель Синди Кроуфорд, Кэри Лоуэлл нартай гэрлэж байсан билээ.

By updown

2 thoughts on “68 настай Ричард Гир хуримаа хийнэ”
  1. ИХ УДААД 10 ЖИЛИЙН ДАРАА Р.ГИР “ЧАД”. ЭХНЭР НЬ 45 НАСТАЙ, ӨВ ЗАЛГАЖ ҮЛДЭНЭ

  2. Хүн нутаг орондоо сэтгэлээрээ хүссэнээрээ чадвартай амьдардаг жишээг энэ 2 үзүүлж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн