Г.Баасан: Би АТГ-ын дарга болоход бэлэн

МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалсан эмэгтэй бол Г.Баасан. Боломж л гарвал тус газар луу ноцдог “хобби”-той. Нэг бус удаа хэвлэлийн хурал зарлахдаа АТГ-ыг муу ажиллаж байгаг гайхаж, удирдах зөвлөлийн дарга Д.Энхжаргалыг огцрохыг шаарддаг. Өчигдөр (2018.04.16) хэвлэлд мэдээлэхдээ бас л тус газрыг “муулаад” авсан.
Хэзээний л дайчин зоримог гэдгээ харуулсан энэ эмэгтэй хурандаа Д.Энхжаргалыг үзэн ядах болсны цаад шалтгаан нь өөрөө АТГ-ын даргаар ажиллах нууцхан сонирхол нуугдаж буй гэх хардлага бий. Энэ талаар сэтгүүлчид түүнд хандаж, “АТГ-ын даргад таны нэр дуулдаж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуулт тавихад “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэсэн товчхон хариу өгсөн байна. Харин АТГ-ын дарга Д.Энхжаргалын хувьд ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болсон.