“Хөдөлмөрийн үндэсний сан”-гаас шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв. Энэ үеэр тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар “Эрдэнэт” үйлдвэр хэмээх саалийн үнээний сүүг нь эрх баригчид булаалддаг байсан бол хаа гуяар нь салгаж идэхэд шүүгчид тусалж байна гэсэн юм. Мөн “Стандарт” банкинд хятадууд хөрөнгө оруулсан гэх мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар түүнээс тодруулав.
– “Стандарт” банкинд Хятадууд хөрөнгө оруулсан гэж та хэлсэн. Нотлох баримт бий юу?
– Энэ тухай хүмүүс надад хэлсэн. Ер нь бол “Стандарт” банкинд хятадууд хөрөнгө оруулсан гэх юм билээ.
– Шүүгчид мафижсан гэдгийг юугаар нотлох вэ?
-Шүүгч нар ард түмний эрх ашгийн төлөө биш, олигархжсан бүлэглэлд үйлчилдэг гэдгийг өмнө нь хэвлэлээр гарсан мэдээлэл, судалгаа харуулна. Энэ талаар зөвхөн би яриад байгаа юм биш. Эдийн засагчид ч хэлж байна. УИХ, Засгийн газрын зарим тогтоол шийдвэрийг шүүх биелүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, эцсийн шатанд царцаадаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гуайн яриснаар мухардалд ороод байна.
– Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, тэдэнтэй холбогдох асуудал олны анхааралд өртсөн хэвээр байгаа. “Хөдөлмөрийн үндэсний сан”-гийн зүгээс шүүгчдийг буруутгаж байгаа шалтгаанаа тайлбарлавал?
– Сайн дураараа ашиг сонирхолын зөрчилтэй шүүгчид байгаа. Нэрийг нь дурдаад яахав. Монголын ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрийг эрх баригчид хувааж идэхэд шүүгч нар гар хөл нь болж тусалж байна гэж хардаж байгаа.
– Шүүгчдийн хууль бус ажиллагааны талаар мэдээлэл өгч байгаа юм чинь нэрийг нь дурьдах хэрэгтэй юм биш үү. Таны хэлснээр ашгийн төлөө гээд байгаа ямар ямар шүүгчид байна вэ?
– Бидэнд олдсон материальд шүүгчдийн нэрс байгаа. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Ө.Уянга, Захиргааны хэргийн шүүгч М.Батзориг, Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн дарга Ц.Зориг нарт “Үндсэн хуулийн цэц”-ийн дүгнэлт ч нөлөө үзүүлээгүй. “Үндсэн хуулиас” давсан эрх мэдэлтэй захиргааны хэргийн шүүгч нартай болжээ. Эдгээр шүүгч монголчуудын амьжиргаа залгуулдаг, төсвийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байгаа юм.
– Хууль бус үйлдэл гаргасан шүүгчдийн талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандаж үзсэн үү?
– Бид энэ сарын 17-нд Ялалтын талбайд эрх ашгийн төлөө үйлчилдэг шүүгч нарыг огцруулах, шүүх байгууллагын тогтолцоог өөрчлөх уриан дор тайван жагсаал хийнэ. Дараа нь Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд Шүүх, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд холбогдох газарт нь шаардлагаа хүргүүлнэ.
Б.Цэцэг
1 comment
Bidend hyatad ulsiin haana horongo oruulson ni neg ih hamaagui bizdee. Tuuniig notloh yamar shaardlaga baigaa yumIngegej ‘savaagui nohoi sarand hutsaj barand barigdana”gecheer tsag zarahiin orond uuregt ajil,tuuniihee hureend dotooddoo bolj baigaa uil yavdliig sudalj unen moniig ni notlood huuliin baiguullaga medeelj baimaar baina. Aliin bolgon hen durtai ni undestei undesgui eldev hergiig dur duruuraa,oor oorsdiin ongo ayasaar medeelj oolon tuniig toorogduuleh,taltsuulah zergeer nolooj bolohgui ee. Uuregt ajliinhaa hureend yaritsgaaya aa. Oortoo hurteelgui,ogtoos hamaaguyi asuudlaar duraaraa chalhih hereggui,Uundee olon niitiin hevleliin heregliig ashiglah hereggui. Onoodor hen durtai ni medsen medeegui asuudlaar hevleliin hural zarlj hiideg gaj togtoltsoog bolih heregtei