2018-04-13 10:101min00

13 дугаар хорооллын орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

NOBG

Өнөө өглөө 08:44 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны 5 давхарын монсартад гал гарчээ. Энэ дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах хоёр ангийн гурван тасаг  галыг унтраахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.