Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Д.Муратыг бэлгийн дарамт үзүүлж, ёс бус хэллэгтэй мессэжээр дарамталсан гэж олон нийтэд мэдээлсэн. Энэ явдлын дараа түүнд Д.Мурат гишүүн “гар хүрч” хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Иймд түүнийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн шалгаж, яллагддагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Б.Бахытгүл эмэгтэйн өмгөөлөгч Г.Батбаяр хэрэгт холбогдсон Д.Мурат гишүүнийг хоёр эхнэртэй байх магадлалтай гэдгийг хэлжээ.

Тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Д.Мурат бол гэр бүлийн хувьд тогтворгүй хүн юм байна, Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй, хоёр эхнэртэй байх магадлалтай, диплом нь хуурамч байж магадгүй гэх мэт үндэслэлээр бид хардаж байгаа. Д.Муратын эхнэр нь Хятад улсын иргэншилтэй байснаа Казакстаны иргэн болчихсон одоо Алмата хотод амьдарч байгаа. Гэтэл одоо Монгол Улсын иргэнтэй гэр бүл байна. Хэрэв Д.Мурат гишүүн Хятад улсын иргэнтэй гэрлэсэн бол Хятадын хүргэнд тооцогдоно. Үүнээс гадна тэр хүн Баян-Өлгий аймагт “Шанагатын уурхай”-н лиценз эзэмшиж байна. Энэ ордын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу авагдсан эсэх олон асуудал бий” гэжээ.

УИХ-ын гишүүн Д.Мурат яллагдагчаар татагдсан гэдгээ сэтгүүлчэд өчигдөр хэлсэн бөгөөд мэдүүлгээ өгсөн гэж тайлбарласан юм. Мөн тэрбээр энэ бүхнийг цаг хугацаа харуулна гэжээ.

By updown

9 thoughts on ““Д.Мурат гишүүн Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй””
  1. мурат гэж ёс суртахуунгүй гишүүнээ ардчилсан нам эргүүлэн татаж гишүүнээс нь чөлөөлж хуулийн байгууллагад шилжүүлнэ үү

  2. хүчирхийлнэ бас дарамтална тэгээд зодно эмэгтэй хүнийг дорд үздэг ийм хүнийг сонгосондоо харамсаж байна

  3. Байдаг л хэрүүл уруул юм бишүү. Сүржигнээд байхаар юм харагдахгүй байнаа.

  4. .Эр хүний хийх ёстой зүйлийг хийсэн байна ш дээ юундаа сүржигнээд байгаа юм бэ

  5. Монголчууд бид ийм зан суртахуунтй хүмүүс билүү энэ өмгөөлөгчийг харахаар бүр ч ой гутаад байна хохирогч гэх эмэгтэйгээ л хуулийн хүрээнд өмгөөлнө биз гэтэл бусдын мэдээллийг хууль бусаар задлаад л Мурат муу хүн байж болно гэхдээ хувь хүнийхээ хувьд хэдэн эхнэртэй байх хэнтэй явалдах энд ямар хамаатай юм бэ адаглаж л хуульчийн ёс зүй гэж байна уу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн