Америкийн зүрхний ассоциац хүний биед хуримтлагдсан өөхийг шатаадаг хүнс гэж дэлхий дээр байхгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй зөвлөгөө гэжээ. Хүнс судлаач, фитнессийн багш мэргэжилтнүүд жингээ хасах тал дээр бууцай зэрэг ногоон ургамлыг зөвлөдөг байж болно. Бууцай болон ногоон ургамал нь үнэндээ өөхийг шатаадаггүй бөгөөд зөвхөн жингээ хасах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.
Хүний биеийн өөх шатах процесс гэдэг нь та хэрэглэж буй хүнснийхээ илчлэгээс илүү илчлэг зарцуулахад үүсэх процесс юм. Иймээс өдөр бүр илчлэг багатай, илчлэгийг багасгах хүнс хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Бууцай зэрэг хүнсний ногоон ургамалыг илчлэг ихтэй хоолонд хэрэглэх нь тохиромжтой. Учир нь бууцай нь илчлэг багатай ч шим тэжээл ихтэй хүнс юм. Нэг аяга шинэ бууцай нь 7 илчлэг агуулж байдаг. Жишээ нь: өглөөний цайндаа омлет идэхийн оронд хагас зүсэм сыр, багахан бууцайтай идэж болно.
Цөцгийн тосонд хуурсан төмс хоёрыг идсэнээс хоёр аяга бууцай идэх энэ нь өөхлөхтэй тэмцэж байгаа юм.
АНУ-ын хүний биеийн шим тэжээл судлаач, доктор Жонни Бовдэний “Дэлхий дээрх хамгийн эрүүл 150 хүнс” номонд бууцай нь хамгийн эрүүл хүнсэнд тооцогдсон байна.
Тэрээр бууцай нь илчлэг багатай шим тэжээл ихтэй эрүүл хүнс . Витамин К –ийн нэг өдрийн хэрэгцээг нэг аяга бууцай 200 хувиар хангана. Бууцайнд полийн хүчил, манган, магни, төмөр, витамин А, С ихээр агуулсан байдаг. Артерийн судасны бөглөрөлтөөс хамгаалах хүчтэй антиоксидант агуулдаг. Иймээс зүрхний өвчлөл зарим төрлийн хорт хавдраас сэргийлнэ.
Бэлтгэсэн UPDOWN.MN