Аль ч үгүй хоцров доо

Хятадын хөдөө тосгонд төрж өссөн нэгэн эр хожмоо тэрбумтан болж л дээ. Тэгээд яахавдээ, төрсөн нутаг усныхандаа тус болчих санаатай, бас ч үгүй буян бодож айл болгонд хаус барьж өгч бэлэглэхээр шийджээ_ Ингээд ажилдаа шамдаж, янзын сайхан байшингууд бариад эхэлжээ. Тэгтэл юу болсон гэж санана. Дээр үед хот руу нүүгээд тэр тосгонд огт хамааралгүй болсон хүмүүс “Бид байшин авах ёстой гээд хэл ам хийгээд эхэлж. Тэр байтугай хотод байдаг оюутан хүүхдэдээ байшин бас нэмж бариулна, хотод сургууль соёлоо дүүргээд тэндээ суурьшаад гэр бүлтэй болчих хүүхдэдээ ч байшин авна гэлцээд тосгоноороо нэг хэрүүл болж.

Тосгоны хэдэн айлд байшин барьж өгөх гэсэн биш, бүхэл бүтэн хот босгох дайны хэрүүлд өнөөх баяр эр умбаж. Тэрбумтан энэ бүхнээс залхаад өнөөх санаачилсан ажлаа бүр мөсөн орхижээ. Өнөө тосгоныхон үр хүүхэд, хамаатан садандаа байтугай өөртөө ч байшингүй үлдэцгээнэ биз дээ. Манайд ч ялгаагүй дээ. Гэр хорооллыг барилгажуулна гээд сүрхий юм болоод газар чөлөөлөх дээр очоод гацчихдаг гэж байгаа. Хашаандаа ганцаараа байсан айл чинт байрны сургаар хоёр гурван айл болоод үржчихдэг аж. Сүүлдээ гэр хорооллын баригажилтын ажилд оролцох компани ч олдохоо байж. Үр дүнд нь сайхан дулаан байранд ус, түлээний зовлонгүй болох байсан хүмүүс шуналаасаа болоод аль ч үгүй үлдэх нь тэр шүү дээ. Одоо энэ хотын дарга Су.Батболд замын ачааллыг багасгаж гүүр барина гээд эхэлтэл манайхны зарим нь эсэргүүцээд сүйд л байна. Хоёр өдөр машингүй байлгах нь гэлцээд уурлаж байна. Яасан их мөнгөөр барих гээв гэж загнах нь ч бай на. Юм хийх гэсэн хүний зоригийг мохоогоод хоёр өдөр машингүй явах нь байтугай хорин жил түгжрээд хамаг амьдралаа зам дээр өнгөрөөж, гүүр ч үгүй, юу ч үгүй үлдэх вий дээ таминь ээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

20 thoughts on “Аль ч үгүй хоцров доо

  1. Жагаа 2018-04-12 11:51 at 11:51

    Насаараа л машин барьж байна түгжрээд ядуурчихсан зовчихсон юм алга. Өрөнд баригдчихаад өр тавьж гүүр бариад яах юм. Өрөө төлж эх оронтойгоо үлдэхээ бодвол дээргүй юу? Та нарыг мэдэхгүй биш энэ тэндээс гуйлга гуйж хэдэн төгрөг олж ирчихээд бүтээн байгуулалт нэрээр идэж хулгай хийдэг биздээ. Шийдэх асуудал энэ хотод зөндөө байна. Зайлшгүй хэрэгтэйгээс нь эхлүүлээд ажилаа жагсаа, богино хугацаанд эргэн төлөгдөх төсөл хөтөлбөрүүддээ хаөрөнгө оруул, хот хөдөөгөө ялга, ядаж хогыг нь цэвэрлүүлээд сургачих, утаагаа шийд орон сууцжуул, ипотекийн зээл эргэн төлөгдөнө ажилтай орлогтой иргэдээ тэр зарагдахгүй байгаа байранд нь оруул, мөнгийг нь төлүүл барилгын компаниудаа гацаанаас гарга

    Хариулах
    1. Жагаа-д 2018-04-12 15:24 at 15:24

      Ярих амархан хийх хэцүү, хийх гэж байгаа ажилд бүү саад бол аль ч үгүй үлдэх гээгүй бол

      Хариулах
  2. Нэргүй 2018-04-12 12:54 at 12:54

    Хашааны газар хэнийхэв тэр л байртай болно биз дээ. Бусад нь битгий лай болол доо

    Хариулах
  3. Эрлэг. 2018-04-12 16:02 at 16:02

    Ёстой ёстой. Энэ Жагаа мэт нь бушуухан осол зэхэлдээ ороод далдарвал таарна яршиг зүгээр

    Хариулах
    1. Зочин 2018-04-12 19:56 at 19:56

      Ямар муухайгаар хэлдэг юм бэ? Чи өөрөө осолд орвол яана. Яах гэж
      хүн харааж байв гээд харамсах ч юм билүү.

      Хариулах
  4. бөбыө 2018-04-12 17:42 at 17:42

    Өр зээл тавьж бүтээн босголт хийхээ боль. Сансарын тунельд нүхэн гарц хийхгүй бол болохгүй гээд л хийсэн. Тийм нэр зүүсэн хогийн юм хийсэнээс хийгээгүй нь дээр. Хийнэ гээд л баахан зээл авдаг хийсэн юм нь чанар өнгө үзэмж юу ч байхгүй. Тэгж өр тавьж хийснээс өрөө төлөхөө л бод. Өрөө төлж дуустал юу ч хийгээд хэрэггүй. Өрнөөсөө гарч тусгаар тогтносон улс болж чадвал дараа нь юуг ч хийж болно

    Хариулах
  5. Нэргүй 2018-04-12 17:42 at 17:42

    энэ жагаа мэтийн ардчилсан хүүрнүүд машинтайгаа далдарч үхсэн байдаа

    Хариулах
  6. Зочин 2018-04-12 17:49 at 17:49

    Монголчууд бид эх оронч болж их хашгирдаг. Үнэндээ эх оронч гэхээр иргэд ховор байна. Энэ монгол орондоо төрөхдөө л өстөй төрдөг гэмээр харснаа сүйтгэнэ,эвдэнэ гишиглэнэ,нулимана,хугалана,хог үнсээ цацна,хашлага ,шонгоо мөргөнө эвдэнэ,гол горхио дэлбэлнэ,ухна , хаа сайгүй мөнгөн усаа асгана,энд тэндгүй алт,нүүрс ухаж нүхлэнэ,ургаа модоо огтлоно ,түймэрээ өөрёдийгөө шатаатал галдана. арга ядахнаа монгол улсын мөнгөөр арая хийн тарьсан зүлгээ өстэй юм шиг гишэглэнэ. Өөртөө 1000 төгрөг олохын тулд хүний 100000 төгрөгийг эвдлэн авна. Бид хэнийг хайрладаг вэ?

    Хариулах
  7. Нэргүй 2018-04-12 18:33 at 18:33

    Зөв. Зүгээр л энэ гүүрний төсвөө нэг нягталчихмаар байна. Бусдаар эсэргүүцэх юм алга. Хэтэрхий нүсэр мега төслүүдийн дүнд эрх баригчид мөнгө сааж амташчихаад байгаа асуудал бас бодитой байна л даа. Юун 60 тэрбум. Түүнээс хэд дахин давсан бульхай байж болохоор байгаа.

    Хариулах
  8. Баадай 2018-04-12 19:35 at 19:35

    Гүүр барьж мөнгө зараад хэрэггүй байх.Учир нь гүүрнээс цаашхи зам ньбас л нарийн гацаа шүү дээ.Үүний оронд Баянхошуу зүгт хөгжлийг тавь.Тэгвэл гацааны нилээд хэсэг хойшоо явна даа.Толгойт гээд сайхан газрууд их л б.на даа.Маш чанартай сайхан барилга зам хойт зүгт тавь.

    Хариулах
    1. Нэргүй 2018-04-12 20:57 at 20:57

      Yaag zuv!!!!!!

      Хариулах
  9. Зочин 2018-04-12 21:21 at 21:21

    Ойрд сонин уншаагүй л дээ.Энэ “Өдрийн сонин” чин ийм их алдаатай бичдэг болсон юм уу, захиалж уншина гэж л саналтгүй болсон юм байна

    Хариулах
  10. Зочин 2018-04-12 21:21 at 21:21

    Ойрд сонин уншаагүй л дээ.Энэ “Өдрийн сонин” чинь ийм их алдаатай бичдэг болсон юм уу, захиалж уншина гэж л саналтгүй болсон юм байна

    Хариулах
  11. Бурхан багштан 2018-04-12 21:35 at 21:35

    Замын түгжээг арилгах гэдэг нэр зүгээр л нэр, хоч!! Гол нь эрхтэн дархтан, баячууд Их тэнгэр, Зайсан руу гэртээ хурдан очиж , ирж байх нь чухал, мал мэт энгийн иргэд минь!

    Хариулах
  12. Монгол 2018-04-12 21:36 at 21:36

    Юм хийх гэхээр их мөнгө хөрөнгө гд эсэргүүцнэ. Эцэст нь 50 60 оны хотууд шиг үлдчихээд америк хятад японы гоё гүүр замыг харьцуулж өөрсдийнхөө хоцрогдсоныг гайхна. Монгол сэтгэхүй шүү. Ингэхээрээ монголоороо үлдсэн зөв биз

    Хариулах
  13. ард 2018-04-13 01:22 at 01:22

    гүүр гэж мөрөөдхөө боль метро барьчих,,, газар доогуур ухаад л болоо дээгүүрээ түгжирч л бай метро ашиглаад эхэлбэл энэ түгжрэл 50хувь багасна шүү дэлхий тэгж шийдэж байгааг чавчаа дарга нар харсан л баймаар юм

    Хариулах
    1. Нэргүй 2018-04-13 12:27 at 12:27

      metro barih tsag ni boloogui uhaal boloo gej yaj bodoj chadaj bainaa

      Хариулах
  14. varane 2018-04-13 08:32 at 08:32

    Өрөө дарах хэрэгтэй 42 сая доллар гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эх оронч гүүр барихыг мэддэг төсөв гаргадаг хүмүүс минь та бүхэн бодоод хэдэн сая доллараар босгож болохыг нь хэлээд өгөөч., . Дараа нь энэ их мөнгөгийг чинь хэн төлөх юм бэ. Сонгуулийн дараа Су. Батболд хэдэн сая доллар кармаалаад алга болчихно. Тэрийн ядарсан муусай ардууд төлж таарна. Чингис , Самуурай бондыг хэн төлж байна ардууд л төлж байна. Идсэн уусан новшнууд яг төлж харагдаач. Дахин ӨР тавих хэрэггүй. ЭСЭРГҮҮЦЭЖ байна.

    Хариулах
  15. bolioooo 2018-04-13 10:26 at 10:26

    guur tavilaa geed uy uurchlugdsun um be..uy ch uurchlugduugui..

    Хариулах
  16. zochin 2018-04-13 11:07 at 11:07

    Ger hashaanii gazar henii ner deer bna ter hund bair og oor hund ogoh esgui. 1hashaand 1 ail baih heregtei…

    Хариулах

varane-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн