Хүүгээ амьд гэдгийг мэдэлгүй оршуулах гэж байжээ

Канадад энэ сарын 6-нд аймшигт авто осол болж, “Humboldt Broncos” хоккейн өсвөрийн багийн 15 тамирчин нас баржээ. Багийнхнаас амьд үлдсэн 10 гаруй залуугийн биеийн байдал хүнд байгаа аж. Албаныхан энэ сарын 8-нд нас барсан хүмүүсийн нэрийг зарласан гэнэ.

Тэдэн дунд Ксавье Лабеллын нэр байсан аж. Гэвч залуу амьд, эмнэлэгт байгаа нь тогтоогджээ. Түүнийг найз Паркер Тобинтой нь андуурсан байна. Багийнхны үсний өнгө, засалт нь ижил байснаас болж ийм эндүүрэл гарчээ. Түүнчлэн хоёр найзын бие, өндөр нь ойролцоо байсан аж.

Хоёулангийнх нь эцэг эх хол амьдардаг учир цогцсыг өөр хүмүүсээр таниулсан байжээ. Хамгийн харамсалтай нь Паркерын аав ээж хэдэн өдрийн турш хүүгээ амьд гэж бодож байжээ. Харин Ксавьегийн эцэг эх нь хүүгээ оршуулахад бэлтгэж байсан гэнэ. Канадын Эрүүл мэндийн болон Хуульзүйн яам хоёр залуугийн ар гэрээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн