09:00 цагаас Анагаахын Шинжлэх УхааныҮндэсний их сургуулийн 60 дах удаагийн Эрдмийн чуулганы эмнэлзүйн салбар хуралдаан болно.
Blue sky зочид буудалд 09:00 цагаас Үндэсний статистикийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааны үр дүнг танилцуулна.
Туушин зочид буудлын 5 давхарт 09:30-12:30цагт Хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа болно.
Чингэлтэй дүүргийн шүүхэд 10:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан болно.
Жанжин клубт 10:00 цагаас “Монгол наадгай, монгол дархлаа-2018” оньсон тоглоомын тэмцээн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд болно. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10:30 цагаас “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” хөдөлмөрийн яармаг болох талаар мэдээлэл өгнө.
11:00 цагаас Энэ сарын 14-нд бүх нийтийн “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгнө.
МУИС-д 10:00 цагаас МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит оюутны тэтгэлгийг 30 оюутанд гардуулна.
МҮЭХ-ны хурлын зааланд 11:00 цагт Багш нар Засгийн газарт шаадлага тавьж, тэмцэл хөдөлгөөнд орж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм танхимд 14:00-16:00 цагийн хооронд “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдэвт ОУ-ын бага хурал” болно.