Тарагны чанарыг шалгахад 50 хувь нь шаардлага хангахгүй байна

Тараг нь уламжлалт цагаан идээний хэрэглээнээс салж төрөл бүрийн жимсний охиор баяжин амттаны ангилал руу шилжиж байна. Өдөр ирэх тусам тарагны нэр төрөл нэмэгдсээр байгаа ч  хүнсний аюулгүй байдал, чанарын асуудалд анхаарлаа хандуулъя.

taragoo Тарагны чанарыг шалгахад 50 хувь нь шаардлага хангахгүй байна

С1 телевизээс мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Чанарын эрэлд” нэвтрүүлгээр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулсан юм. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нэг, дөрөв, тав дугаар дээж стандарт шаардлага хангасан бол хоёр гурав зургадугаар дээж стандарт шаардлага хангаагүй байна.

Capture Тарагны чанарыг шалгахад 50 хувь нь шаардлага хангахгүй байна

Мэргэжлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Хонгорзул ” Химийн шинжилгээгээр исгэлэн, тослог, хуурай бодис, чихэрлэгийн хэмжээ стандартад заасны дагуу байсан. Кадми, хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Нян судлалын шинжилгээгээр салмонель илрээгүй” гэв. Ингээд мэргэжилтнүүд хэрхэн дүгнэснийг танилцуулъя.

1.Элгэн тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг, исгэлэн, тослог чанар хэвийн. Кадми буюу хүнд металлийн хар тугалага 0.012 хувьтай илэрсэн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээ боловч сүү, сүүн бүтээгдэхүүнд аль болох илрэх ёсгүй бодис юм.  Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч  савханцар нян илэрсэн

2 Мөөний цөцгийтэй тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга 0.012 хувьтай илэрсэн. Кадми 0.09 хувь илэрсэн. Мөн л зөвшөөрөгдөх хэмжээ боловч аль болохоор илрэхгүй байх ёстой юм. Стандарт шаардлага хангахгүй гэсэн хариу гарчээ.

3.Дээж тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хүнд металл болох хар тугалга 0.03 хувь, кадми 0.06 хувьтай илэрсэн. Бас л зөвшөөрөгдөх хэмжээ гэж үзэж байна. Тарагны хувьд хүний биед ашигтай байдал нь зөвшөөрөгдсөн хэмжээнд биш. Өөрөөр хэлбэл, шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.

4.Гоё тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хүнд металл болох хар тугалга илрээгүй. Кадми 0.012 хувьтай илэрсэн байна. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бага хэмжээнд илэрсэн байна.

5.Үлэмж органик тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга илрээгүй. Кадми 0.07 хувьтай илэрчээ.

6. Монфрэш цөцгийтэй тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга илрээгүй. Энэ тарагны хувьд хүний биед ашигтай бичил биетэн мөн л зөвшөөрөгдөх хэмжээ биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шаардлага хангахгүй байна гэж үзжээ.

Дотоодын үйлдвэрлэгчид ихэнх таргийг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг атал шошгон дээр үнээний цэвэр сүүний тараг гэж хаягладаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр юм байна. Мөн тараг нь хагас өдрийн дотор исдэг байсан бол сүүлийн үеийн тараг исэхээ больсон аж.

35 сэтгэгдэлтэй

  1. ГАЙГҮЙ ГАРСАН ХОЁРЫГ ХЭРЭГЛЭХ ЮМ БАЙНА ХАРИН ШИНЖИЛГЭЭГЭЭР БАГА ЗЭРЭГ ГЭХ МЭТ ОЙЛГОМЖГҮЙ ЗҮЙЛ БИЧИЖ БӨӨРӨНХИЙЛӨХӨӨ БОЛЧИХ ХЭРЭГТЭЙ. ДҮГНЭЛТ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БОЛ БОЛНО,БОЛОХГҮЙ ГЭЭД ХАРИУ ӨГЧИХӨЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ ХЭРЭЛДҮҮЛЭХ ШААРДЛАГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД БАЙМААРГҮЙ ЮМ ДОО

    Хариулах
  2. Энэ юу вэ? Захиалгат мэдээлэл мөн биздээ. Улаанбаатарт өөр төрлийн тараг зарагддаггүй гэж хэлэхүү? Бусад нэр нь гараагүй таргийг шаардлага бүрэн хангасан гэдэгт итгэхгүй байна. Захиалгаар өрсөлдөгчөө намнах гэдэг чинь энэ мэдээлэл мөн.

    Хариулах
  3. яг ямар төрлийн нян илэрснийг нь тодорхой бичих хэрэгтэй шүү дээ. ходоодонд угаасаа пробиотик бактериуд байж л байдаг. тэгээд шинжилгээ хийж байгаа юм бол бүх үйлдвэрийн бүх таргийг шинжлэх хэрэгтэй. заримыг нь огт шинжилж судлаагүй байж судалсан хэдийгээ шаардлага хангахгүй энэ тэр гэж шүүх нь буруу.

    Хариулах
  4. ТЭР ГАШИЛДАГГҮЙ СҮҮ МУУДАЖ ХӨГЦӨРДӨГГҮЙ ТАРАГ ГЭЭД БАЙГАА ЧИНЬ ЦУЛ ХИМИЙН ХОР ХАМГИЙН НАЙДВАРТАЙ БАТАЛГААТАЙ нь СҮҮ-ний ҮЙЛДВЭРИЙН ХУРДАН ГАШИЛДАГ ГЭЭД БАЙГАА СҮҮ ТАРАГ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  5. Ашигтай бактерийн тооноос илүү “ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН ЭМГЭГ ТӨРӨГЧ САВХАНЦАР НЯН ИЛЭРСЭН” тарагнуудыг хэрэглэхэд аюултай бишүү!!!!!! 1 номертой СҮҮ ХК-ийн ЭЛГЭН ТАРАГ, 4 номертой ГОЁ тарагнуудад Хүний биед ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН ЭМГЭГ ТӨРӨГЧ САВХАНЦАР НЯН илэрчээд байхад энэ тарагнуудын талаар ярьж сэрэмжлүүлэхгүй хэрнээ ганц ашигт бактер хэвийн хэмжээнээс бага зэрэг бага байгаа таргийг бүдэрлээ, шаардлага хангасангүй нтр гээд л сүржин сүржин нэр өгөөд төлбөртөй үгүй нь мэдэгдэхгүй мэдээ цацахаа болимоор юм.

    Хариулах
  6. Яагаад Гэр таргийг шинжлээгүй юм бэ? Хүүхдэд хамгийн их өгдөг тараг шүү дээ. Бүгдийг нь шинжлэх хэрэгтэй. Энэ эсвэл нэгнийхээ нэр хүндийг унагах гэсэн далд санаа юу.

    Хариулах
  7. 0.012%-0,6% ali n ilvv hortoigch medehgv hvmvvs ih bna. Энэ мэдээний гарчиг буруу байна . өрөвдөлтэй сэтгүүлчид буюу залхуу мунхаг уншигчид гэгээрэх болтугай…

    Хариулах
  8. эмгэг төрөгч илэрнэ гэдэг чинь яавч хэвийн байж болохгүй, энэ тэнцсэн гэсэн тарагнуудаас чинь илэрсэн байна, хүнсэнд тэнцүүлдэг нь яаж байгаа юм…

    Хариулах
  9. Энэ мэтээр нэр устай нь мэдээлж байх хэрэгтэй. Баярлалаа. Мэдээж тарагны талынхан, Сайханбилиг, Санжийн Баярын өмгөөлөгч нар шиг шал дэмий тайлбар хийх нь мэдээж ч түүнийг хэрэгсэх хэрэггүй…

    Хариулах
  10. Тэгвэл Сүү ХХК-ийн тарагнууд хэр бна вэ? Улсын ганц найдвартай үйлдвэр гээд эднийхийг их хэрэглэдэг. Шалгаж өгнө үү!

    Хариулах
  11. иргэдээ мунхаруулах гэсэн санаа юу ? Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч савханцар нян илэрсэн байхад хэвийн гэж үзэж байгаа юм уу ? яаж мэдээлэл нийтлэл бичээд байгаа сэтгүүлчид вэ?

    Хариулах

Reply To Болор

Цуцлах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.