Архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн үед өсөх хандлагатай байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Өнгөрсөн шөнө л гэхэд цагдаагийн байгууллагад зөрчлийн 1240 орчим дуудлага ирсний 72 нь согтуугийн дуудлага байсан гэнэ.
Архи ууж биеэ хянах чадваргүй болсон үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эрүүл мэнд, амь насанд халдсан ахуйн хүрээнд үйлдэгдсэн байх юм. Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд эрэгтэй, 45 настай Т гэгч эрэгтэй, 34 настай Б-г архидан согтуурч, маргаан үүсгэсний улмаас цайны газарт сууж байхад нь хутгалж гэмтээжээ.
Чингэлтэй дүүргийн 17-р хороонд суух, 39 настай, эмэгтэй М гэгч мөн л архидан согтуурсан үедээ 40 настай, эмэгтэй А-г хутгалж гэмтээсэн байна. Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух, 40 настай, эрэгтэй Л архидан согтуурсан үедээ 42 настай, эрэгтэй Б-г хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулжээ.
Аавыгаа, эхнэрээ хутгалах, зодох, айлган сүрдүүлэх байнгын айдас түгшүүр төрүүлж байгаа иргэдэд цагдаагаас түргэн шуурхай, хойшлуулшгүй арга хэмжээнүүд авч ажилласаар байгааг дуулгалаа.