Нийгэм

Ирэх долоо хоногт 19 хэм хүрч дулаарна

Энэ долоо хоногийн сүүлээр буюу Бямба гарагаас эхлэн Улаанбаатар хотод өдөртөө 11-16 градус хүрч дулаарах бол ирэх долоо хоногийн даваа гарагаас 19 градус хүрч дулаарах аж.

Мягмар гарагт мөн 19 градусын дулаан, Лхагва болон Пүрэв гарагт 14-17 градус дулаан байна. Харин ирэх таван хоногийн тухайд: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

11-нд ихэнх нутгаар дулаан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close