“Тоглож байсан хүүгээ олдчих болов уу гэж шөнөжингөө хайсан боловч олдсонгүй”

Хүүхдүүд оршин суугаа газраасаа алга болсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Өчигдөр орой Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Данзангийн цагаан буйр”  гэдэг газар дөрвөн настай хүүхэд алга болжээ.  Тус аймгийн онцгой байдлын албаныхан хүүхдийг эрэн хайж эхлээд байна.

Алга болсон хүүхэд тус сумын харъяат малчин Ц-гийн хүү бөгөөд аав ээжийнх нь хэлж буйгаар өчигдөр орой 18:00 цагийн үед  гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон гэнэ. Тэд хүүгээ олдчих  байх гэж шөнөжингөө өөрсдөө хайсан ч олдоогүй тул өчигдөр шөнө үүрээр 04 цагийн үед онцгой байдлынхнаас тусламж гуйсан нь энэ аж.

Яг одоо хүүхдийг эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн оролцож байна.

4 thoughts on ““Тоглож байсан хүүгээ олдчих болов уу гэж шөнөжингөө хайсан боловч олдсонгүй”

  1. Zochin 2018-04-10 18:16 at 18:16

    yagaad huuhduud alga bolood baina be, hil gaalia changalaach

    Хариулах
  2. Нэргүй 2018-04-10 22:18 at 22:18

    хүүхдээ хараачээ

    Хариулах
  3. Нэргүй 2018-04-11 02:33 at 02:33

    Chono, boohoi ihtei gazar bol hetsuu shuu.

    Хариулах
  4. Аймаарын 2018-04-11 06:45 at 06:45

    Манайхан хил гаалиа жоохон чангатгамаар санагдсан нэвт шувт хардаг рентгентэй болмоорсон. Хужаа туркууд л хамгиын аюултай хүмүүс шдэ хүүхэд хулгайлаал эрхтэнг нь авч зардаг гсн

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн