Нийгэм

“Тоглож байсан хүүгээ олдчих болов уу гэж шөнөжингөө хайсан боловч олдсонгүй”

Хүүхдүүд оршин суугаа газраасаа алга болсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Өчигдөр орой Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Данзангийн цагаан буйр”  гэдэг газар дөрвөн настай хүүхэд алга болжээ.  Тус аймгийн онцгой байдлын албаныхан хүүхдийг эрэн хайж эхлээд байна.

Алга болсон хүүхэд тус сумын харъяат малчин Ц-гийн хүү бөгөөд аав ээжийнх нь хэлж буйгаар өчигдөр орой 18:00 цагийн үед  гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон гэнэ. Тэд хүүгээ олдчих  байх гэж шөнөжингөө өөрсдөө хайсан ч олдоогүй тул өчигдөр шөнө үүрээр 04 цагийн үед онцгой байдлынхнаас тусламж гуйсан нь энэ аж.

Яг одоо хүүхдийг эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн оролцож байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. Манайхан хил гаалиа жоохон чангатгамаар санагдсан нэвт шувт хардаг рентгентэй болмоорсон. Хужаа туркууд л хамгиын аюултай хүмүүс шдэ хүүхэд хулгайлаал эрхтэнг нь авч зардаг гсн

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close