Манайд гэр бүлийн хосууд  хоёулаа эротик кинонд тоглосон тохиолдол тун ховор. “Үл таних эмэгтэй” “Хоёулаа унтах уу” зэрэг эротик жанрын кинонуудад тоглоод авсан жүжигчин Долгорын нөхөр Чинзориг мөн эхнэрээсээ дуталгүй “Lovers” кинонд тоглоод амжсан. Жүжигчин Долгор жүжигчин хүний тэр бүр зориглоод байдаггүй ийм төрлийн кинонд хүч үзсэн нөхрөөрөө бахархаж явдаг гэнэ.

Тэрбээр өөрсдийн продакшнаа нээсэн тухайгаа олонд дуулгажээ. “Point” нэртэй тус продакшний анхны уран бүтээл “Сэтгэлийн анир” УСК тун удахгүй нээлтээ хийх юм.

 Жүжигчин Долгор киноны тухай хэлэхдээ “Энэ их ажлын ард хамтдаа гарч чадлаа. Бид хоёр анхныхаа уран бүтээлийг хувь уран бүтээлчдийн нэрийн хуудас байгаасай гэсэндээ чанартай хийх гэж хичээсэн. Тэглээ гээд айхтар агуу юм хийхийг зорьсонгүй. Юм өөрөө энгийн байх тусмаа сайн. Бүхий л хосуудын нүүр тулдаг эмзэг нандин сэдвийг энгийн амьдрал дээр ямар байдаг, яг л бодитоор харуулахыг зорьсон” гэв.

By updown

2 thoughts on “Гэр бүлээрээ ”Эротик” киног амилуулж, өөрсдийн гэсэн продакшн байгуулжээ”
  1. эхнэр нөхөр 2 юм чинь одоо 2-уулаа цуг эротикдоо хамт тоглочооч жинхнээсээ шаалцаж..

  2. Сайхан хосууд юмаа. Энэ эмэгтэйг хүндэлж, бас шүтэж явдаг. Мундаг эмэгтэй нөхөр нь бас. Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн