Хүний нэр барьж пэйж хуудас нээн, олныг төөрөгдүүлэн ашиг олж байсан этгээдийг барьсан байна. Олны танил хүмүүсийн нэрээр хаяг нээн цахим орчинд пост бичин тараан улмаар зарж борлуулдаг хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд жүжигчин, топ модель Пүрэвсүрэн Пүрэвсүрэн тэдний нэгийг барьж авчээ.

Энэ удаад худалдан авсан талыг нууцалж сануулга өгсөн бөгөөд тэрээр “Хүний нэрээр, зургаар пэйж нээгээд худлаа үнэн баахан ухаантай зүйл бичиж, надад итгэсэн хүмүүсийн сэтгэлээр, мөн миний нэр хүндээр тоглож, цаашлаад ашиг олж байгааг үнэхээр ойлгож чадахгүй байна. Яаж ийм өчүүхэн байж чаддаг байна аа. Юм гэдэг баригддаг, олддог л байхгүй юу.

Эхний удаад худалдан авсан газрыг нууцаллаа. Цаашдаа ийм асуудлыг хуулийн хүрээнд, зохих ёстой газар нь өгч шийдүүлнэ” хэмээжээ. Олны танил хүмүүс энэ тухай өөрсдийн цахим хуудсаар байнга анхааруулга, сануулга өгдөг ч тэр нь тусыг эс олж буйд бухимдагчид ч цөөнгүй бий. Жүжигчин Анхаа энэ талаар мөн л бухимдаж тус хуудсуудыг дагахгүй байх талаар анхааруулга өгсөн бөгөөд загвар өмсөгч Төгс, зурагчин Бэлгүүнтэй, жүжигчин Нарансолонго нар тэдний эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн