Хятадын Засгийн газар 1958 оноос эхлэн 22,5 сая шилжих рублийн зээлийг Монгол Улсад олгож Энх тайвны гүүр, Их дэлгүүр, Улаанбаатар, зочид буудал, 40,50 мянгат зэргийг барьсан түүхтэй. Хятадын Засгийн газар Казахстан, Тажикстан, Малайз, Сингапур, Вьетнам, Монгол зэрэг улсад зээл олгодог. Энэ зээл болгоныг хятад барилгачид, хятад бараа таваар, материал, саван, вок хүртэл дагаж явдаг. 1958 оны зээлийг даган 18-25 насны 35 хятад барилгачид ирсэн. Тэд гайхалтай хурд шуурхайгаар бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. 1960 оны дундуур Намын төв хороо дахин зээл аваад хятад ажилтнууд оруулах гэхэд Дамба гэдэг дарга (Нэр андуурагдсан байж магадгүй) “Хятад барилгачдыг нас дэндүү залуу байна” гэсэн үндэслэлээс үүдэн зогсоосон нь ухаалаг шийдвэр байсан юм.
У.Хүрэлсүхийн Засгийн сүүлийн 50 жил яригдсан цахилгаан станцыг Багануурын уурхайг түшиглэн Хятадын Засгийн газрын санхүүжилтээр барихаар ярьж эхлэв. Хамгийн гол нь гэрээний төсөлд “Монголын тал эрчим хүч авахгүй бол торгууль төлнө” гэсэн заалт бий. Энэ цахилгаан станцыг Хятадын барилгын 20-р анги барина. Яагаад гэв гэнэт хятадууд цахилгаан станц барих болов. Хятадаас зээл тусламж авч болно. Гэхдээ тэднээс ажиллах хүч, барилгын материал авахгүй байхыг тохиролцох ёстой юм. Зээлээ дагаад хятад соёл, хотжилт, эрлийз хүүхдүүд бий болдог түүхтэй. 1958 оны зээлийн дагаж ирсэн хятад барилгачдын үр удам өнөө цагт өсөн үржсээр байгаа бөгөөд зээлийг үлдэгдлийг 2016 онд төлж дуусгасан байх шүү.
Эх сурвалж Жаргалсайхан
3 comments
HYATADUUD MASH TOOTSOOTOI UHAALAG AJILLAJ BNA . MANAIHAN BUSDIIN MONGIIG OSGOOD AJILCNDIIG NI ZEELEEREE TEJEEGEED GOLOGDOL BARAAG NI SHAHAND AWAAD MONGIIG NI OSGOJ OGOOD TAARCN BNA DAA. ARD TUMEND NI YLDETS MUUTAI HARIINHNII ZUUSH GEJ UUNIIG L HELNE .
хэхэ бүх л юмыг харлуурах юм даа. Аль ч улс зээл тусламж өгөхдөө ийм л шаардлага тавидаг ш тээ.
бүх юмийг харлуулж болохгүй. мөнгөгүй юм чинь концессын гэрээ байхаас өөр яахав , тэхдээ цахилгааны үнэ зэрэгт анхаарах хэрэгтэй байх.